Аж үйлдвэр худалдааны хамтарсан форум болж байна

Монгол, Орос, Хятад орнуудын аж үйлдвэр худалдааны XI удаагийн форум өчигдөр Өвөрмонголын Бугат хотноо энэ сарын 21-нд нээлтээ хийжээ.
БНХАУ, Монгол, ОХУ зэрэг орнуудын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран санаачилж, ээлжлэн зохион байгуулдаг юм. Энэ жилийн форумыг БНХАУ-ын худалдааг дэмжих хороо, ОХУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн танхим санаачлан, ӨМӨЗО-ны худалдааг дэмжиж хороо, худалдааны танхим, эдийн засаг, мэдээлэл технологийн хороо болон Бугат хотын засгийн газрууд хамтран зохион байгуулж буй юм.
Форум нь өнөөдөр өндөрлөнө.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ