“Тэсо”-гийн Сакура хуурамч уу?

“Тэсо” корпорацийн Агь ХХК-ийн оруулж ирдэг “Сакура” цагаан будаа усанд уусаад болохгүй байна. “Нөгөө хиймэл будаа худалдаанд гарчихаж. Болгоомжлоорой” гэсэн мэдээлэл олон нийтийн цахим хуудсаар цацагдаж байна.
Уг асуудлыг шалгуулах гомдол ирсэн эсэхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас лавлахад “Одоогоор тийм гомдол ирээгүй байна. Хуурамч будаа орж ирээгүй” гэдэг хариултыг өгсөн.
Харин энэ тухай лавлахаар “Тэсо” корпорацитай холбогдоход Чанарын албандаа мэдэгдээд эргээд холбогдоно гэсэн боловч хариу өгсөнгүй.
Өмнөх оны зургаадугаар сард Сакура будаанаас амьд өт гарсан талаарх мэдээллийг олон нийтийн цахим хуудас болон зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байсан.
Цагаан будаа тариалдаггүй манай улс 100 хувь гадаадын улс, орнуудаас будаагаа импортлож дотоодын хэрэгцээгээ хангадаг. Тэгэхдээ цагаан будааны ихэнх хувь буюу 90 гаруй хувийг БНХАУ-аас, үлдсэн хувийг Вьетнам, Японоос импортлон авдаг байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Агь ХХК нь “Сакура” цагаан будаагаа БНХАУ-аас импортлодог гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ