Н.Энхбаяр: АН-ын гишүүдийн шүүмжлэлийг эергээр хүлээж авч байна
АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга, Монгол Улсын экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар мэдээлэл хийлээ. АН, МАХН-ын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Уг гэрээтэй холбогдуулан хоёр намын дарга нууц гэрээ байгуулсан талаарх гарын үсэг бүхий мэдээлэл нийтэд түгсэн билээ. Үүнтэй холбогдуулан хоёр намын удирдлагууд мэдээлэл хийлээ.
х
МАХН-ын дарга Монгол Улсын экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр:
са
-Ерөнхий сайдыг дэмжиж байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар намууд хамтран ажиллахыг сонгогчдын өгсөн саналын үр дүн харуулсан. Тиймээс энэ гэрээг хамтын ажиллагаагаа улам боловсронгуй болгох гэж байгуулсан. Хэдэн сар яригдаж байж энэ гэрээ байгуулагдсан. Гэрээтэй холбоотойгоор АН-ын зарим гишүүдийн шүүмжлэлийг би эергээр хүлээж авч байна. Тиймээс хоёр намын гишүүд ажлын хэсэг байгуулж, гэрээн нэмэлт өөрчлөлт оруулахаар болж байна. Манай нам Засгийн газрыг, АН-ыг эвгүй байдалд оруулъя гэсэн зорилгогүй. Гэрээ байгуулсан нь улс төрийн том соёлыг харууллаа. Гэрээнд туссан нэг чухал шийдвэр бол намуудыг төсвөөс санхүүжүүлж байхаар заасан. Сонгуулиар улс төрийн намууд бизнесийнхнээс хандив гуйж, дараагаар нь тэдний шантаажинд ордог. Тиймээс бизнесийнхнээс улс төрийг ангид болгоё гэж зорьсон гэлээ.
сө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ