Туркийн батлан хамгаалахын сайд айлчилж байна
2014-09-25

Бүгд Найрамдах Турк Улсын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз тэргүүтэй Туркийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчдийн манай улсад хийх айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Зочдыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ хүндэт харуулын хамт угтан авсны дараа албан ёсны хэлэлцээр эхэлж, хоёр орны харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, түүний цаашдын төлөвийн талаар харилцан санал солилцжээ.

ө

Албан ёсны хэлэлцээрийн дараа Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз нар хоёр улсын Засгийн газар хоорондын “Цэргийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” болон түүний “Хэрэгжилтийн прокотол”-д гарын үсэг зурсан байна.  Мөн албан ёсны айлчлалын хүрээнд БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Исмет Илмаз тэргүүтэй төлөөлөгчид Төрийн ордонд айлчилж, Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон аж.

ө

Монгол-Туркийн батлан хамгаалах салбарын харилцаа 1999 оноос хойш харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт хийх, батлан хамгаалах аж үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах, буцалтгүй тусламжийн хүрээнд цэргийн боловсон хүчин сургах, цэргийн санхүүгийн хамтын ажиллагаа зэрэг хэлбэрээр хөгжиж байгаа юм. БНТУ-ын Засгийн газраас хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд жил бүр 1 сая америк доллартай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг Монгол Улсын батлан хамгаалах салбарт үзүүлж байна. 2000 оноос хойш Туркийн Хуурай замын дээд, дунд түвшиний академи, төрөл мэргэжлийн сургууль, цэргийн сургуульд 79 офицер суралцаж төгссөн бөгөөд насанд хүрээгүй иргэдийг БНТУ-ын цэргийн дунд сургуульд болон БНТУ-д зохион байгуулагддаг НАТО-гийн төрөл бүрийн сургалт дамжаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс цэргийн алба хаагчдыг суралцуулах талаар БНТУ-ын талаас байнга дэмжлэг үзүүлдэг аж.

ө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
haagi:
yun ch olon delgerengui medeelel zaaval bichdeg yum. iim ailchlaliig eronhiid n medeeldeg, dotorh chuhal n nuuts baidag yostoi, medeh hun n meddeg baihad boloo, olon niited il baij ug n boldoggui yostoi.
2014-09-25