Олон нийтийн зөвлөлийнхөн АТГ-тай танилцаж байна

img

Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэ, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль, тогтоомжийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус Олон нийтийн зөвлөл АТГ-ын дэргэд ажилладаг.

.

Энэхүү зөвлөл нь 2007 оноос хойш ажиллаж эхэлсэн. 15 гишүүний бүрэлдэхүүнтэй Олон нийтийн зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаагаар томилдог. Тэгвэл 2009 онд томилогдсон гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул зөвлөлийн гишүүдийг шинэчлэн томилжээ.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд шинээр томилогдсон гишүүдийг АТГ-тай танилцуулах нээлттэй уулзалтыг зохион байгуулж буй юм.

:

АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлд Б.Амар /Зориг сан/, Р.Батсайхан /Нирум фильм студи/, Н.Дорждарь /Орлогын ажиглагч хүрээлэн/, М.Мөнхбат /МУИС-ийн хууль зүйн сургууль/, Х.Наранжаргал / Глоб интернэшнл/, С.Насанжаргал /25 дугаар суваг телевиз/, Б.Нямдорж /Өдрийн мэдээ ХХК/, М.Оюунчимэг /МҮХАҮТ/, Л.Сумати /Сант марал сан/, Л.Төр-Од /Транспаренси интернэшнл монгол/, Н.Урантогтох /Пи Ар боловсрол олгох төв/, М.Уламбадрах /Эн Ти Ви суваг/, Т.Хасбаатар /Үндэсний байгаль орчны хамтын ажиллагааны нийгэмлэг/, Д.Цэрэнжав /Ил тод байдал сан/, П.Эрдэнэжаргал /Нээлттэй нийгэм форум/ нар ажиллахаар болжээ.

.

Тэднийг АТГ-ын удирдлага, хэлтсүүдийн дарга нар хүлээн авч уулзан, энэ онд болон өмнөх онуудад өөрсдийн хийсэн, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, байгууллагынхаа талаар мэдээлэл өгөх нээлттэй уулзалт болж байна.

.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aaaaa:
ene humuusiig yamar shalgyyraar songodog yum be?
2014-05-28