Хаврын чуулганы нээлт маргааш болно
УИХ-ын хаврын чуулганы нээлт маргааш 09.00 цагт эхэлнэ. Хаврын чуулганы нээлтэд гишүүдээс гадна Монгол Улсад суугаа Элчин сайдууд зочноор оролцдог. Энэ удаагийн хаврын чуулганы нээлт дээр сөрөг хүчин болох МАН-ын бүлгээс гадна Засгийн газарт хамтарсан “Шударга ёс” эвслийн бүлэг, ИЗНН-ын гишүүд үг хэлэхээр бэлтгэсэн байна.
1
Хаврын чуулган шинэчилсэн цагийн хуваариар хуралдана. Өөрөөр хэлбэл, үдээс өмнө 10.00 цагт, үдээс хойш 15 цагаас эхлэн хуралддаг чуулганы нэгдсэн хуралдааныг нэг цагаар урагшлуулсан юм. Шинэчилсэн хуваарийн дагуу үдээс өмнө 09.00 цаг, үдээс хойш 14.00 цагаас чуулганы хуралдааны эхлүүлэн хуралдахаар УИХ-ын Тамгын газраас өөрчлөлт оруулсан аж.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ