Улаанбаатарт 19 хэм дулаан байна

img

Баруун зүгийн   нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун   өмнөөс секундэд 6-11 метр, шороон шуурга шуурна.

ах

Увс нуурын хотгороор 3 градус дулаанаас 2   градус хүйтэн, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр,Тэс голын саваар 9-14   градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаг, Орхон-Сэлэнгийн   сав газраар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

ах

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр   хүрч шороон шуурга шуурна. 18-20 градус дулаан байна.

ах

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 33 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ