Та идэвхгүй тамхичин мөн үү
Тамхи татдаггүй боловч хажуудах хүнийхээ татаж байгаа тамхины утаанд өртдөг хүнийг дам тамхичин буюу идэвхигүй тамхичин гэнэ. Такеши Хираяами гэгч япон эрдэмтэн тамхи татдаг нөхөртэй эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийж хорт хавдар өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэйг нотолсон байна.
чё
Тэгвэл монголд 5 хүний 4 нь ажил болон гэртээ тамхи татдаг хүнтэй хамт байдаг гэсэн судалгаа гарсан аж.
жу
Доорхи асуултууд таньд хамаатай эсэхийг тогтоогоорой.
- Та тамхи татдаг уу?
- Тамхины утаатай орчинд ажилладаг уу?
- Тамхи татдаг хүнтэй амьдардаг уу?
- Тамхи татах зөвшөөрөл авч байсан хүн тантай тохиолдож байсан уу?
а
Хэрэв та тамхины утаатай орчинд амьдардаг бол таны эрүүл мэнд ч бас тамхичин хүний адил эрүүл мэндийн эрсдэлд өртөх магадлалтай гэдгийг эрдэмтэд тогтоожээ.
ха
Тамхи татдаггүй хүн тамхины утаагаар амьсгалах хэмжээ нь:
- Тамхи татаж буй хүнтэй хэр ойрхон байгаагаас,
- Тамхи татаж буй өрөөний хэмжээ
- Тухайн өрөөнд хэдэн хүн тамхи татаж байгаа
- Өрөөний цонх нь онгорхой эсэх зэргээс шууд шалтгаалдаг байна.
б
Дам тамхидалт таны биед нөлөөлөх нь:
- Нүд хорсож, нүднээс нулимс гарна
- Ханиалгах, найтаалгах
- Амьсгалын замын өвчнүүдэд өртөмтгий
- Уушгины тэлэгдэлт буурснаар уушгины үйл ажиллагаа удаашрах
- Уушгины хорт хавдар, зүрхний өвчнөөр өвчлөх
- Амьсгал давхцах, багтраатай (астма) болох, цээжээр хөндүүрлэх
- Ходоодны шарх үүсэх, эдгэрэхгүй байх зэрэг өөрчлөлтүүд гарна.
Тамхи татдаггүй хүн тамхины утаатай өрөөнд 1 цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалдаг. Дам тамхичид уушгины хорт хавдар өвчнөөр өвчлөх магадлал 20-30 хувиар их. Тамхи татдаггүй хэрнээ тамхины утаатай орчинд амьдардаг хүмүүс тамхигүй орчинд амьдардаг хүнээс 23 хувь илүү зүрхний өвчлөлд өртдөг.
бы
Эцэг, эхийн тамхидалт нь хүүхдийнх нь сурлагад муугаар нөлөөлж, зан үйл, хэл ярианы гажуудал үүсэхэд гол хүчин зүйл болдог. Тамхины утаа хүүхдийн физиологийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулсанаар зүрх судасны өвчнөөр өвчлөхөд хүргэнэ. Эцэг, эхчүүдийн тамхи таталт нь хүүхдийн хорт хавдраар өвчлөх шалтгаан болдог.
ы
-Амьсгалын замын өвчнөөр олон өвддөг хүүхэдтэй айл өрхийн -75 хувь -Тархины цусан хангамж, хүчилтөрөгчийн дутагдал, дутуу жинтэй төрсөн хүүхэдтэй айл өрхийн 70 хувь -Зүрх судасны эмгэгтэй хүүхэдтэй айл өрхийн 67.2 хувь -харшлын өвчтэй хүүхэдтэй гэр бүлийн 65.3 хувь нь гэр бүлдээ тамхи татдаг гишүүнтэй байжээ.
ё
Гэр бүлд нэг хүн тамхи татдаг бол хүүхдийн амьсгалын замын өвчлөл 68.3 хувь, хоёр хүн тамхи татдаг бол 88.6 хувь болж ихэсдэг байна.
ы
Та тамхи татвал. . .
Таны хүүхэд ч бас . . .₮"хүүхэ
Үр хүүхэддээ, гэр бүлдээ, өөртөө хайртай хэн бүхний сонголт тамхи биш гэдгийг битгий мартаарай. Тамхинаас татгалзаж чадсанаар та урт наслаж, тамхинаас шалтгаалах эрсдэлт халдварт өвчнөөр өвчлөх эрсдлээс өөрийгөө хамгаалж чадна гэдэгт итгээрэй.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ