Кавказ хоньч нохой сонирхогчдын цуглаан болж байна
Кавказ хоньч нохой сонирхогчдын цуглаан Гүнтийн зусланд эхлэх гэж байна. Одоогоор 60 орчим хүн нохойтогоо цуглаанд оролцохоор ирээд байгаа аж. Арга хэмжээний үеэр цуглаанд ирсэн нохдоос шилдэг эр, эм тус бүр нэг нэг нохойг шалгаруулж, ивээн тэтгэгч Meradog компанийн шагналыг гардуулах юм байна. Манай улсад цөөнгүй байдаг хоньч нохой сонирхогчид сард нэг удаа уулзалт зохион байгуулдаг аж. Харин цуглаан нь энэ жил анх удаа болж байгаа юм байна. Энэхүү нохой нь хонь хариулах гэхээсээ илүү хамгаалдгаараа онцлог аж.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ