Спортын өдрийг маргааш тэмдэглэнэ
"Спорт-Хөгжил-Энх тайвны төлөө” уриан дор Олон улсын спортын өдрийг жил бүрийн энэ өдөр тэмдэглэж байх тухай Нэгдсэн Үндэсний байгууллага, Олон Улсын Олимпийн хорооны хамтарсан тогтоол гаргажээ.
Манай улс энэ жил анх удаагаа Спортын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөрт зориулсан үйл ажиллагааг ССАЖЯ, Спортын бэлтгэлийн төв, МҮОХ, Спортын хороодтой хамтран зохион байгуулж байгаа юм.
Маргааш 11.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд Спортын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл хүүхэд, залуучуудад илтгэл тавьж спортын үйл ажиллагаагаа таниулан сурталчилна. Мөн хүүхэд, залууст хүн төрөлхтөний эв нэгдэл, шударга өрсөлдөөний талбар болсон олимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, өсвөр, залуу үеийнхний бие, бялдрын боловсролыг дээшлүүлэх зорилгоор спортын үзүүлэх тоглолт зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Энэхүү тэмдэглэлт өдөртэй холбогдуулан ССАЖЯ-наас “Спорт-Хөгжил-Энх тайван” сэдэвт эсээ, зохион бичлэг, гар зургийн уралдааныг ЕБС-ийн сурагчдын дунд зарласан ба материалыг ирэх тавдугаар сарын 02-ныг хүртэл хүлээн авах юм байна.
ааааа
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ