“Талын дайчдын өв соёл”-ыг тольдохуй
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. Үүний хүрээнд цуврал үйл ажиллагаа зохион байгуулж буйгийн нэг нь ирэх мягмар гараг буюу энэ сарын 08-ны өдөр нээлтээ хийх “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнд нүүдэлчдийн оршуулгын нэгэн өвөрмөц хэлбэр болох “хадны оршуулга”-аас илэрсэн Нийтийн тооллын VII зуунаас XIII зууны үе буюу 700 -1400 онд хамаарах археологийн олдвор, хэрэглэглэхүүнийг дэлгэнэ. Эдгээрийг ХБНГУ-д сэргээн засварласан ба эх орондоо ирээд удаагүй байгаа аж.
“Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнд Түрэгийн үеийн дайчдын төмөр дөрөө, эмээлийн мод, оломны арал, Хятан гүрний үеийн эсгий хэвнэг, малгай, торгон дээл, загасны хайрсаар хийсэн хавтага зэрэг анх удаа Монгол нутгаас илэрч олдсон олдворууд болон 14-р зууны үеийн дайчдын бүсний тоног, модон аяга зэрэг 160 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлнэ.
Мөн эндээс Түрэгийн үеэс Монголын эзэнт гүрний үе хүртэл Монголын тал нутгийг зургаан зууны турш байлдан дагуулж байсан талын морьтон дайчдын гол зэвсэг нумны хийц загвар хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг үзэж болох аж. Түүнчлэн нүүдэлчдийн соёлын гайхамшигт өв болох нуман ятга хөгжмийг үзэх ховорхон боломж тохиох юм. Уг хөгжмийн эх бие болон царыг зурж чимэглэснээс гадна эртний түрэгийн “руни” бичгээр бичсэн бичээс буй нь хүн төрөлхтний хосгүй гайхамшигт дурсгалд зүй ёсоор багтааж буйг илтгэнэ.
“Талын дайчдын өв соёл” Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд хоёр сарын туршид олон нийтэд нээлттэй байна.
ggg
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ