Шинэ цэвэрлэх байгууламж бохир усыг 98 хувь цэвэршүүлнэ
Буянт-Ухаа орчимд баригдах орон сууцны хороолол, барилга байгууламжийн инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд БХБЯ-ны захиалгаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг өнөөдөр хүлээн авлаа. Иргэний нисэхийн Ерөнхий газрын аж ахуйн хашааны баруун талд байрлах уг цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлыг “Үндэсний барилга консерциум” ХХК улсын төсвийн хөрөнгөөр болон Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр 2013 оны аравдугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Ерөнхий гүйцэтгэгчээр “Үндэсний барилга консорциум”ХХК, Турк улсын SPG, ARITM групп хамтран ажилласан бөгөөд 1000м3 багтаамжтай хуучин цэвэрлэх байгууламжийг 2000 м3 болгон өргөтгөж байгаа аж.
ы
Энэхүү цэвэрлэх байгууламж нь Хан-Уул дүүрэгт баригдлаж буй төрөх эмнэлэг, ахмадын эмнэлэг, архивын газар, “Буянт Ухаа 1” хорооллын бохир усыг цэвэрлэх бөгөөд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голын усны чанарыг хамгаалах, бохир усыг 98 хувь цэвэршүүлэн гаргадгаараа байгаль орчинд ээлтэй, олон талын ач холбогдолтой юм байна. Мөн бохир усны органик бохирдлоос гадна фосфор, азот зэрэг бодмсуудыг ялган цэвэрлэх чадалтай, байгууламжаас гарсан лагийг хатааж, фильтр прессээр лагийн шахмал болгон зайлуулж, усаа олон улсын стандартын дагуу цэвэрлэсний дараа байгальд асгадаг бүрэн автомат ажиллагаа бүхий өргөтгөлийг ашиглалтад оруулллаа.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ