Хор илэрсэн чихрийг хилээр оруулахгүй
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори БНХАУ-д үйлдвэрлэсэн зарим чихрыг улсын хилээр оруулж ирэхгүй байхыг Хилийн боомт дахь алба, хэлтсийн дарга нарт анхааруулсан байна.
Тодруулбал, тус лабораторид БНХАУ-аас орж ирсэн тэсэрдэг чихэр, бөгжтэй чихрийг шинжилж үзэхэд нянгийн бохирдолтой гарсан ба ходоодны хямрал, харшил, арьсны тууралт үүсгэх эрсдэлтэйг тогтоосон аж.
Тиймээс Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасны дагуу импортын хүнсэнд тавигдах шаардлагуудыг бүрэн хангуулж, хяналт шалгалтыг чангатган уг чихрүүдийг хилээр оруулж ирэхгүй байхыг сануулж, сэрэмжлүүлэг хуудас явуулжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ