П.Болортуяа: Шүлхийн хэвшил зөрсөн ч вакцин үйлчилнэ

img

Өнгөрөгч нэгдүгээр сарын 27-нд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт илэрсэн малын гоц халдварт шүлхий өвчин намжмал байдалд орлоо. Энэ талаар Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга П.Болортуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

6

-Шүлхий өвчин намжлаа. Гэхдээ вакцинжуулалт хийж дуусаагүй байгаа биз дээ?

-Гурван аймгийн 13 суманд шүлхий гарч, шүлхий туссан 3454 малыг устгалаа. Дорноговийн гурван суманд сүүлийн голомт бүргэгдснээс хойш дэгдэлт хэд хоног бүртгэгдээгүй.  Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн сүүлийн мал өвчилснөөс хойш 21 хоносон сумдад хорио цээрийг хязгаарлах дэглэмийг тогтоох асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.

Вакцинжуулалтыг голомтын, сэжигтэй бүсийн малд хийсэн. Ингэхдээ халдварыг төв, баруун бүс рүү алдахаас сэрэмжилж үхэр, хонь, ямааг хоёр удаа тарьсан. Вакцинжуулалт 50 гаруй хувьтай явагдаж байгаа. Энэ долоо хоногт бараг дуусах байх.

 6

-Шүлхийн хэвшлийг тодорхойлох дээр асуудал үүсээд байсан шүү дээ. Энэ асуудал юу болж байна. Онош зөрвөл вакцин бүрэн хамгаалж чадах уу?

-Бид шүлхийн вакцины сонголтыг хийхдээ бүс нутагт гарч байгаа шүлхийн дэгдэлттэй дүйцүүлж, судалгаа хийж авдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр ОХУ, БНХАУ-д шинжлүүлэхэд гарсан О хэвшил, манай улсад тогтоосон А хэвшил хоёр хөршид хоёулаа эргэлдэж байгаа.

Тиймээс энэ зөрж байгаа хоёр хэвшил манайд эргэлдэж байж болзошгүй гэж  үзэж, вакцин авсан учраас аль алинд нь үйлчилнэ. Хэвшил зөрсөн асуудлын тухайд гэвэл дээж буюу шинжилгээнд ашигласан оношлуурийг Английн пропрайтын лабораторид явуулсан. Энэ долоо хоногт хариу ирэх байх гэж хүлээж байна.

6

-Шүлхийн өвчинтэй тэмцэх чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авах гэж байна?

-Шүлхийтэй тэмцэх стратегийн ажлын хэсэг өнгөрөгч хоёрдугаар сараас хойш ажиллаж байгаа. ДЭМБ-аас зөвлөмж авч, Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллага, Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас шүлхийгээр мэргэшсэн хүмүүсийг гурван сарын хугацаанд ажиллууллаа. Энэ хүмүүсийн зөвлөмж шүлхийтэй тэмцэж байгаа арга стратегийг эргэж дахин нягталж үзье. Мөн  ОУ-ын байгууллага, мэргэжлийн байгууллага, малчид, мал аж ахуйн бизнес эрхлэгч зэргийг хамруулсан Үндэсний хэмжээний хурал хийж, уг өвчнөөс сэргийлэх, авах арга хэмжээний стратегийг боловсруулахаар төлөвлөж байна.

Түүнчлэн сүүлийн гарсан дэгдэлтүүд хилийн бүсийн сум, нутгаас эхэлж байна. Тиймээс уг бүсийг  байнгын вакцинжуулалтад хамруулах, хяналтыг зөвхөн манай улс дангаараа хийх бус хөрш орнуудтайгаа хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай юм байна гэж дүгнэлээ.

5

-Дэлхийн бусад орон, тухайлбал манай хоёр хөршид шүлхийг хэрхэн намжаадаг талаар судалж үзэв үү?

- Улс бүр өөрийн гэсэн зөвлөмжийн дагуу ажилладаг.  Бидний авч буй мэдээллээр ОХУ бол манайхтай адилхан өвчилсөн мал, амьдыг устгаад, бусдыг нь вакцинжуулдаг. БНХАУ-ын хувьд зарим нэг бүс нутагтаа ялангуяа фермийн аж ахуйд уг өвчин гарсан тохиолдолд толгой дараалан устгадаг мэдээлэл байгаа. Бусад улс ямар арга хэмжээ авдаг талаар мэдээлэл хомс байгаа. Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн дөрвөн арга зам байдаг.  Шүлхийгээр өвчилсөн мал амьтныг хотоор нь устгах, ингэсний дараа дахин шинжилгээ хийгээд өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дахин устгал явуулдаг. Гурав дахь зөвлөмж буюу шинж тэмдэгтэй малаа устгаад бусад сүргийг вакцинжуулдаг аргыг манайх хэрэглэдэг. Харин дөрөв дэх нь дан вакцинжуулалт, зургаан сар, жил тутамд хийгддэг. Үүнийг эргэж харах ёстой ч энэ аргыг эргэж харах ёстой ч манай улс 50 сая малыг зургаан сар тутамд вакцинжуулах боломжийг бодох хэрэгтэй.

6

-“Цагаан залаа агвет”-ын оруулж ирсэн сүүлийн 500 сая тун вакциныг битүүмжилсэн?

-Яаралтай вакцинжуулалтын арга хэмжээний хүрээнд бид “Цагаан залаа агвет”-тай нэг сая тун вакцин оруулж ирэхээр гэрээ хийсэн. Эхний ээлжийн 500 мянган тунг оруулж ирээд сэжигтэй бүсийн малыг хамруулсан. Харин хоёр дахь ээлжийн вакциныг өнгөрөгч гуравдугаар сарын 17-ны өглөө Улаанбаатарт буусан. Үүнийг хүлээж авах явцад Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “тээвэрлэлтийн горим тодорхой хэмжээгээр зөрчигдсөн байж болзошгүй” гэдэг үндэслэлтэй дүгнэлтээр саатуулагдсан байгаа. Бид МХЕГ-ын байцаагчийн дүгнэлт гарсан учир хэрэглээнд гаргаагүй. Одоо Малын эм бэлдмэл сорилтын улсын лабораторид  вакциний идэвхийг шалгаж байгаа. Тэгэхээр шалгалтын дүн гарсны дараа мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж хэрэглэх эсэхээ шийднэ. Вакциныг онгоцоор тээвэрлэж ирсэн.

6

-Үр дүн гарсны дараа мөнгийг нь олгоно гэж байсан. 500 мянган тун вакцин ойролцоогоор хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

-Эхний ээлжийн вакциных олгогдсон. Гэхдээ лацадсан 500 мянган тунгийнх олгогдоогүй байгаа. Ойролцоогоор 360 сая орчим төгрөг болно.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

д. хишигжаргал :
малын вакцин кк
2014-04-06
zzzz:
neg tom gariin busnesman bish, tom gariin rekitchin shahsan gej sonsson.
2014-04-05
zochin:
neg tom gariin busnessmen shahsan suragtai shuu
2014-04-04
вакцинээс болж хээл хаяж байна:
би 3 сарын 25-ны өдөр төв аймгийн эрдэнэ сумын нутагт өвөр жанчивлан амралтын урд тал руу байдаг малчин найзындаа очсон юм. нэг дутуу төрсөн ишиг байхад учрыг лавлахад шүлхийн вакцин маландаа хийлгэснээс болж олон ямаа хээл хаяж, дутуу төрж байгааг хэлж байлаа. тэгээд та нар холбогдох хүмүүст хэлсэн үү гэхэд хөдөөни йхөн хэнэггүй болохоор малын эмчдээ хэлсэн, цааш дамжуулж байдаг байлгүй л гэж байсан. зөвхөн тэднийх биш, тэр орчмын айлуудын мал нэлэнхүйдээ хээл хаяж амссан хохирлыг хэн барагдуулах юм болоо?
2014-04-04
тэнэгт:
дордос юугаа худлаа улина вэ
2014-04-04
тэнэгт:
дордос юугаа худлаа улина вэ
2014-04-04