Кейти бүрэнхийн залууд хайртай гэв
Дуучин Кейти Перри “Бүрэнхий” киноны од жүжигчин Роберт Паттенсонд хайртайгаа илчилж, хуримаа хийхийг хүсдэг тухайгаа “Oh my god” радиод ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлжээ. Перри “Роберт Паттенсон бол энэ дэлхийн хамгийн сайхан залуу. Түүний XX зууны гэмээр гадаад төрх нь надад таалагддаг. Би саяхан түүнтэй Нью Йорк хотод тааралдаж хамтдаа дарс уусан. Би тэр үед Паттенсонд хайртай гэдгээ мэдэрсэн. Ганц л айж байгаа зүйл бол Кристен Стюарт. Би Паттенсоныг өөртөө татаж чадах ч тэр бүсгүй бидэнд гай удаж магадгүй. Яагаад гэвэл тэр хоёр чинь нэг нэгэндээ хайртай шүү дээ” гэж ярьжээ.
Роберт Паттенсон “Twitter” хуудаснаа “Нэг л зүйлийг ойлгохгүй байна. Кейти Перри, бид бол сайн найзууд шүү дээ. Чи тоглосон биз дээ” хэмээн жиргэсэн байна.
Жүжигчин Паттенсон Лондонд шинэ киноны зураг авалтад орж байгаа юм. Ойрын эх сурвалжийн мэдээлсэнээр жүжигчин залуу “Victory secret”-ийн сахиусан тэнгэр Нариа гэх орос бүсгүйтэй үерхэж байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ