Ирэх даваа гаригт эсэргүүцлийн жагсаал хийнэ

img

“Монголдоо сайхан амьдармаар байна” уриан дор иргэний нийгмийн 109 байгууллага саяхан чуулсан билээ. Уг чуулганыг зохион байгуулагчдаас  энэ сарын 7-ны өдрийг “Бүх нийтийн үндэсний эсэргүүцлийн өдөр” болгон зарлаж Чингисийн талбайд эсэргүүцлийн жагсаал хийхээ мэдэгдэв. Эсэргүүцлийн жагсаал болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр “Гамшгийн эсрэг үндэсний төв”-ийн зохицуулагч  Ж.Ганбаатар, “Гал үндэстэн” холбооны гүйцэтгэх захирал Я.Хундаганай, “Урангүй Монгол” хөдөлгөөний идэвхтэн Ч.Мөнхбаяр зэрэг төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ.

Эсэргүүцлийн жагсаалаар ураны хор хохирлын талаар иргэдэд мэдээлэл өгч, “Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх тухай” хуулийн заалтад өөрчлөлт оруулах гэж байгаа асуудлын тухай байр сууриа илэрхийлэх аж. Мөн хэлмэгдсэн гэгдэж байгаа Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаяр тэргүүтэй нөхдийн давж заалдах шатны шүүх хурал болох гэж байгаатай холбогдуулан тэдгээр залуусын төлөө дуу хоолойгоо нэгтгэнэ хэмээн хуралдаанд оролцогчдийн зүгээс мэдэгдсэн юм.

“Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүст бүгдэд нь ялгаагүй 21 жилийн ял оноосон нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Хэлмэгдэж хоригдсон хүмүүсийг суллах нь зүйтэй” хэмээн “Урангүй Монгол” хөдөлгөөний идэвхтэн Ч.Мөнхбаяр дурьдлаа. Мөн Засгийн газарт хүргүүлсэн 10 зүйл бүхий шаардлагынхаа хариуг энэ өдөр нэхнэ гэж мэдэгдлээ. Эсэргүүцлийн жагсаалыг тайван замаар явуулахаа хуралдаанд оролцогсод онцолсон юм.

Ж.Мөнхзул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baterdene:
demjihgvi bn
2014-04-06
onon :
demjij bna
2014-04-05
onon :
demjij bna
2014-04-05
tuya :
erchyydee batxyyg demjij xoriig ni uuxaa bol yadaj yr xyyxedee byy algaa ch
2014-04-05
tuya :
erchyydee batxyyg demjij xoriig ni uuxaa bol yadaj yr xyyxedee byy algaa ch
2014-04-05
irgen:
erchuudee arhinaas gargahad urialaach arhidalt havtgairch bn
2014-04-05
амар:
монголдоо эрүүл цөмийн аюулгүй байхад сайхан амьдрах арга олдоно
2014-04-04
mongoljav:
zuv.bi bas ochnoo buugaa bariad ochooroi ailgah heregtei helj yaridag hed ni uih-d suugaad tag bolson odoo hedyylee taivan bus jagsaal hiisench bolj bna daanch dendyy yumnii yne tengert hadaj yaduurch ulun zelmyyn ard ni amidarch darga nar hagartlaa bayajij baigaag halj bostsgooé mongolchuudaa...........
2014-04-04
uranium:
irgenii hudulguunuur damjij uls turd oroh gesen nuhudiin munhbayar urt nertei huuliig ashiglan hiij bui shou shuu dee.ta nariin jagssanaar ogtsordog zasag gej yu baihab.man namiin zahialgaar hiij bui jagsaal gesen biz dee.iim yumand ochaad hereggui dee humuus mini
2014-04-04
mglmgl:
tsagaa olson zov jag*l boloh n ee,demjij bna
2014-04-04
mongol:
mongoldoo sxan l amidarmaar bn eh orondoo uneguidej xariinxand xamag baylagaa tsulmuulj amidarmaargui bn xatsar goo ohidoo xan tenger zaluusiinxaa ireeduig gereltuulj utgus deedsee tetgej unur olnoo jargaamar bn hugjil gedegiig gazar uhahaas bus mongolchuudda bgaa bolomjuudaa demjij turin joloogoo tegshilj irgenii bolovsorliig tuluvshruulj ail ger ni az jargaltai uls oron ni gerelt ireeduitee sxan l amidarmaar bn bid chin delxiin mongolchuudiin zurh ni gal goomt ni shuu dee
2014-04-04