Монголын төрийг нам удирдаж байна гэж иргэд үзсэн

img

“Монгол улсын төлөө зүтгэе”, “Олон нийтийн хяналт” ТББ-аас санаачлан “Монгол улсын аюулгүй байдлын төлөө олон нийтийн хяналт” гэсэн сэдвээр иргэдийн саналыг энэ сарын 1-4-ний хооронд авчээ. Чингисийн талбайд зохион байгуулсан санал асуулгын үр дүнг дээрх байгууллагын төлөөлөл танилцуулж, хэвлэлийн хурал хийлгэв.

5

Санал асуулгын 10 асуулт бүхий 3500 ширхэг хуудас тарааснаас 2786 иргэн судалгаанд хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 99 хувь нь Монголын улсын төрийг нам удирдаж байна, 96 хувь нь төр засаг өөрөө өөрсдийгөө хянадаг гэсэн хариултыг өгсөн байна.

6

 “Олон нийтийн хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Б. Батбаатар “Санал асуулга дээр үндэслээд бид иргэний хяналтын системийг сайжруулах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс ямар ч хяналтгүй дур зоргоороо гадаадад дүрвэн гарч байгааг хянах цаг болсон. Энэ нь үндэсний аюулгүй байдал, улс орны нууцад харшлах зүйл төдийгүй хууль шүүхийн шударга байдал алдагдаж байгаа явдал яахын аргагүй мөн. Бид төрд шаардлага хүргүүлэх болно” хэмээн хурлын үеэр онцолсон юм. Түүнчлэн авилгатай тэмцэх ажлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Х.Тэмүүжин, гишүүн асан Д.Зоригт, С.Баяр зэрэг хүмүүсээс эхлүүлэх шаардлагыг АТГ-т хүргүүлнэ гэдгээ хурал зохион байгуулагчид хэлж байлаа.

5

Б.Нямсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

çî÷èí:
ßìàð ñàéõàí ýõëýë âý.äààí÷ ýðõ ìýäýëä õ¿ðñýí ìàí-àí èéì þì õèéõ ¿¿.òýäíèéã óã ¿íäñýýð íü óñòãàæ áàéæ ë ñàÿ àðä ò¿ìýí àðä÷èëëûã æèíõýíý óòãààð íü ìýäýõ áîëíî.íýã åýâýíãèéí õî¸ð òàë áîëîõ ìàí,àí õî¸ðûã õî¸óëàíã íü ñºíººæ áàéæ ñàÿ òýäíèé ðåöåäåâèñò¿¿äèéã õàðèóöëàãàä òàòàõ íºõöºë ¿¿ñíý.
2014-04-05
zohin:
jiriin irgediin hyanan shalgah horoo baiguulya...dargaar ni sainhuugiin ganbaatariig tomilie...
2014-04-04
zubshuu:
mash zub mash zub mash zub
2014-04-04