Нууц нэмэгдэл
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийв. Өнгөрсөн сарын нэгнээс эхлэн төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн гэдгийг тэд мэдээлэв. Гэхдээ хэдээр гэдэг нь нууц. Нэмэх тухай ярихад ч нууцын зэрэглэлд байсан энэ асуудал нэмэгдсэн хойноо ч нууц гэнэ. Учир нь цалингийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг учраас үүнээс сэргийлэх арга гэнэ. Харин бодит байдалд хэдэн хувиар гэдгээс үл хамаараад цалин нэмэгдсэн л бол үнэ өсдөг бичигдээгүй хуультай. Ингэж үнийн өсөлтөөс сэргийлж, нууц аргаар явагдсан цалингийн нэмэгдэл өөр нэг асуудлыг дагуулжээ.
ggg
Энэ нь нууцыг далимдуулсан нууц ажиллагаа. Хэзээ, хэдэн хувиар нэмэгдэх нь тодорхойгүй нууц ажиллагаа төсвийн захиран зарцуулагчдад боломж олгосон байж магадгүй гэнэ. Энэ удаа эрүүл мэнд, боловсролын салбарынхны цалинг тодорхой хувиар нэмсэн аж. Уг нэмэгдэл хот хөдөөгөөс үл хамаараад энэ салбарт ажиллаж байгаа дарга, цэрэггүй хүн бүхэнд очих ёстой. Гэтэл гуравдугаар сарын нэгнээс хэрэгжих албан ёсны тохироотой нэмэгдэл албан хаагчдад хүрээгүй бололтой. Тэр дундаа хөдөө орон нутгийн эмнэлгийнхэнд цалингийн нэмэгдлийн талаар ямар ч мэдээлэл байхгүй байгааг салбарын үйлдвэрчний эвлэлийн дарга хэлж байна. Товчхондоо бол тэдний цалин нэмэгдээгүй гэсэн үг. Гурван талт хэлэлцээрээр яригдаж, Засгийн газрын шийдвэрээр эцэслэгдсэн цалингийн нэмэгдэл бүгдэд хүртээмжтэй хүрээгүйг үйлдвэрчний эвлэлийнхэн хэлж байна.
gg
Мөн энэ удаа хувийн хэвшлийнхэн бас цалингаа нэмсэн гэнэ. Гэхдээ хэн, хэзээ, хэдэн хувиар нэмэгдсэн гэдэг нь бас л тодорхойгүй. Тухайн байгууллагын нууц учраас хэлэх боломжгүй гэнэ лээ. Хэтэрхий олон нууцын ард хэр бодитой үр дүн байгааг таашгүй. Ямартай ч цалин нэмэгдсэн гэнэ. Харин нэмэгдлээ аваагүй бол Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны 1292 дугаарын утсанд мэдэгдэж болох аж.
fff
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ