Эмэгтэй парламентчид Японд ажиллав
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 1-3-ны өдрүүдэд Япон Улсад айлчиллаа.
ах
Төлөөлөгчид Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ю.Обучитай уулзаж, Монгол, Японы эмэгтэй парламентчдын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцсан байна.
өа
Түүнчлэн, Монгол, Японы Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд хоёр орны хууль тогтоогчид хоорондын хэлхээ холбоо нэн чухал болохыг хоёр тал тэмдэглэжээ. Эмэгтэй гишүүд энэхүү хамтын ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулах боломжтой талаар санал нэгдсэн байна.
өа
Мөн айлчлалын үеэр төлөөлөгчид Японы Гадаад хэргийн дэд сайд С.Кихара, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши нартай уулзжээ.
ах
Уулзалтын үеэр хоёр талын болон бүс нутгийн хэмжээнд Монгол, Японы хамтын ажиллагаа, түүний дотор парламентын солилцоог хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлоод Японы тал хоёр орны эмэгтэй парламентчдын хамтын ажиллагааны шинэ суваг бий болж байгаад баяр хүргэсэн байна.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ