Оюутнууд архины эсрэг нэгдлээ
Монголын Үндэсний их сургуулийн 4000 оюутан өнөөдөр Чингисийн талбай дээр “Архины эсрэг нэгдэцгээе” уриан дор “Flash mob” бүжиглэлээ.
Уг үйл ажиллагааг тус сургуулийн оюутны зөвлөлөөс санаачлан зохион байгуулж, Монголын оюутны холбоо, нийслэлийн Цагдаагийн газраас дэмжиж оролцож байгаа юм. Өнөөдөр нэг уриан дор нэгдэн, хийж буй тус бүжгийн зорилго оюутан залуус баасан гарагийг “шоуны өдөр” гэж тэмдэглэн, архи согтууруулах ундааг хэрэглэдэг буруу хэвшлийн эсрэг хийж үйл ажиллагаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан.
“Flash mob” бүжиглэсэн 4000 оюутан өнөөдөр “Эко тур” аялал хийж, Дархан цаазат Богд хаан уулын орчмын хогийг цэвэрлэн, залуусыг баасан гарагийг бүтээлч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд уриалах юм байна.
Б.Буд
Гэрэл зургйиг Б.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ