Чад улстай дипломат харилцаа тогтоов

img

НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилт дэвшүүлсэн. Энэ  хүрээнд БНЧУ-тай Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.

fg

Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгожээ.  Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцсон байна.

gh

Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, БНЧУ-аас  НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Чериф Махамат Зене нар гарын үсэг зуржээ.

gh

Чад улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлсэн байна. Тухайлбал, Чад улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр  анх удаа сонгогдон ажиллаж байгаа  аж.

gh

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулах чиглэлд талууд харилцан туршлага солилцох боломжтой юм. Түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр талууд тохиролцжээ.

өа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тэнд юу:
за тэнд чинь юу байдаг билээ
2014-04-04