Улаанбаатарт 15 хэм дулаан
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 0-5 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутгаар 8-13 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 15-20 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна. Ой хээрийн бүс нутгийн хуурайшилт 3-4 дүгээр зэрэгт хүрсэн тул, болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ