“Татварын бүртгэл” онлайн олимпиад болно

img

Манай улс жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь  7 хоногийг татвар төлөгчдийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд  татвар төлөгчдийн өдөр, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн 10 жилийн ойг угтан  “Татварын бүртгэл” онлайн олимпиадыг “Татвар төлөгч танд  баярлалаа” уриан дор зохион байгуулна.

6

Уг  онлайн  олимпиадын ерөнхий зохион байгуулагч “Тод Такс Тин” ХХК болон хамтран зохион байгуулагч Сангийн яам, ҮТЕГ, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, “Новософт” ХХК-ийн төлөөллүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал  хийлээ.

6

“Тод Такс Тин” ХХК-ийн захирал н. Оюунаа Монгол улсад татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг төлөвшүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах,  татварын  хууль тогтоомжийг нийгэмд сурталчлах,  хууль эрхзүйн мэдлэг боловсрол олгох зорилгоор уг олимпиадыг зохион байгуулах болсноо хурлын үеэр онцолсон юм.

6

Олимпиад 4 бүлэг оролцогчдын хүрээнд 2 үе шаттай явагдана. Үүнд, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, нягтлан бодогч, татварын улсын байцаагч, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутнууд  оролцоно.

7

Татварын мэргэшсэн зөвлөх нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Шинэбаатар ““Татварын бүртгэл” онлайн олимпиад нь татварын хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах,татварын байгууллагын ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Үүгээр дамжуулаад татвар төлөх нийгмийн сэтгэлгээг дээшлүүлэхэд  тодорхой ахиц  гарна гэдэгт бид найдаж байна” хэмээсэн юм.

7

Өмнө нь жил бүр гар зураг зохион бичлэгийн уралдаан зарладаг байсан бол энэ жил онлайнаар олимпиад явуулж буй нь татварын албаны үйлчилгээ цахим  хэлбэрт шилжсэнтэй холбоотойг ҮТЕГ-ын Улсын ерөнхий байцаагч Н.Галбадрах онцоллоо.

7

Цаашид Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Үндэсний Татварын ерөнхий газартай хамтран “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ” оюутны тэмцээн, татварын хууль тогтоомжийн талаар зарим сургалт, зөвлөгөө, лекцийг 2014 оны турш үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

6

Ж.Мөнхзул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ii tmtseen zohion baiguulj bgaa ni tsag uyee olson sain ajil baina. nya-bo nariig idevhitei oroltsoj medleg chadvaraa deeshluuleesi gej husch bna. temtseeniig zohion baiguulj bgaa baiguullaga hamt olond amjilt husye
2014-04-03