Монголын дипломыг олон улсад зөвшөөрөх шинэчилсэн индекс гаргажээ

img

Боловсрол, шинжлэх ухааны сайд “Мэргэжийн чиглэл, хөтөлбөр шинэчлэн тогтоох тухай” А/78 тоот тушаал гаргажээ. Шинэчлэгдсэн индексийг гаргахдаа их, дээд сургууль, коллежиуд, ТББ-ууд, багш, судлаачдын санал дүгнэлт болон хэд хэдэн хэлэлцүүлэгт үндэслэж, ЮНЕСКО-оос баталсан Боловсролын олон улсын стандартад нийцжээ.

6

Жишээлбэл, хэрэглээний математик, математик  программ хангамж, математик-статистик, эдийн засаг-математик загварчлал, инженер математик, инженерийн процессийн загварчлал, математик загварчлал-эдийн засгийн кибернетик гэсэн 7 мэргэжил нэг багц болон хэрэглээний математик хөтөлбөр болсон байна. Гэхдээ эдгээр 7 мэргэжил тус бүрт нь 30 гэсэн хяналтын тоогоор элсэлт авч 210 гэж багцлагдах аж. Мөн дээрх мэргэжлүүдийг багцалсан болохоос бус хяналтын тоог нь бууруулаагүй юм байна.

6

Мөн соёл урлагийн эдийн засаг, цэргийн ар талын эдийн засаг гэх зэрэг “зохиомол мэргэжил” байхгүй болж ийм онцлогийг хичээлийн нэмэлтээр судалж болох ч “эдийн засаг” хөтөлбөртөө багцлагдах нь ээ. Эдийн засагч биш “цэргийн ар талын эдийн засагч”-ийн ажил эрхлэх, амжилт гаргах, сонголт, боломжийг хязгаарласан байдал энэхүү шинэчлэгдсэн хөтөлбөрөөр бүрэн арилах юм.

6

Түүнчлэн радио, телевиз, сонины сэтгүүлчийн ангид тус тусад нь элсэлт авахгүй болж байгаа аж. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчээр суралцагсдад шаардлагатай суурь мэдлэг олгож, оюутан нарийвчилсан чиглэлээ 3 дугаар курсээсээ сонгон мэргэших юм байна. Хамгийн чухал нь диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, “дэлхийн монгол хүн” болох боломж нээгдэх юм байна.Гэхдээ  2014-2015 оны хичээлийн жилээс өмнө элсэн суралцаж  буй оюутан элссэн мэргэжлээрээ үргэлжүүлэн суралцаж төгсөх аж.  Магистр, докторын хөтөлбөрийн чиглэл индексийг илүү нарийвчлан батлахаар боловсруулалтын шатандаа явж байгааг салбарын яамнаас мэдээллээ.

6

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
index-g n oorchlood delhiid huleen zovshoorchih uu tee bitgii morood. aguulgndaa l anhaarah heregtei baigaa iym daa uul n. helber l hoogood baih iymdaa chaavaas gej.
2014-04-03
19001973:
авто тээвэр, аялал зуучлалын төвлөрсөн лавлах 19001973
2014-04-03
19001973:
авто тээвэр, аялал зуучлалын төвлөрсөн лавлах 19001973
2014-04-03
19001973:
авто тээвэр, аялал зуучлалын төвлөрсөн лавлах 19001973
2014-04-03