Уул уурхайн жишиг сургууль 700 гаруй суралцагчтай
Уул уурхайн салбарыг Монгол Улсын хөгжлийн томоохон гарцын нэг гэж Засгийн газар, УИХ-ын гишүүд үздэг. Тэгвэл хөгжлийн хөшүүрэг болсон уул уурхайн салбарт ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх асуудал чухал билээ. Тэгвэл орон нутагт уул уурхайн мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгааа уул уурхайн кзомданиуудад мэрэгжилтэн блэтгэдэг сургуулийн нэг бол Говьсүмбэр аймаг дахь Уул уурхайн политехникийн коллеж юм.
й
Тус коллеж нь 1967 онд анх “Геологийн техник мэрэгжлийн сургууль” нэртэйгээр байгуулагдаж байсан гэнэ. Харин 2007 онд Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөрийн Нордик сангийн 110.0 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар Говьсүмбэр дахь уул уурхайн жишиг сургуульд болон өргөжсөн байна. Тухайн үед 4 мэргэжилээр, 98 суралцагч, 7 багш, 5 ажилтны бүрэлодэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа шинээр эхлүүлсэн бол одоо 49 багш, 32 ажилтан, тусгай боловсролын 9, мэргэжлийн боловсролын 8, мэргэжлийн сургалтын 11 төрлөөр мэдлэг чадвар олгож, 700 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг тус сургуулийн захирал Г.Энхбат танилцуулсан.
й
Ерөнхий сайд тус сургуулийн спорт, урлагийн заал нэг танхимд баригдсаныг маш сайн зохион байгуулалттай байна гэж байв. Мөн тус сургуульд суралцагч залууст заавал дээд сургуульд элсэх гэж зүтгэлгүй эрэлт ихтэй мэргэжлээр хүчин болохоор суралцаж байгаад нь талархал илэрхийлж, анги танхим, сургалтын орчинтой нь танилцсан юм.
ы
СЭТГЭГДЭЛ БИЧИХ