Улаанбаатарт 13 хэм дулаан

img

Өөөдөр бүх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 0-5 градус, Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 12-14 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 883 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Ой хээрийн бүс нутгийн хуурайшилт 3-4-р зэрэгт хүрсэн тул, болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ