Ерөнхий сайд Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн ажилтай танилцав

img

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч мягмар гаригт Говьсүмбэр аймагт ажиллалаа. Тэрбээр энэ үеэр “Шивээ-Овоо” нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцаж, тус аймгийн иргэдтэй уулзан сонирхсон асуултад нь хариулт өгч, “Уул уурхайн политехникийн коллеж” буюу МСҮТ-ийн төвд зочилсон юм.“Шивээ-Овоо” нүүрсний уурхайн удирдлага ажлаа аваад жил гаруй болж байгаа гэнэ. Энэ хугацаанд ажилчдын цалингаас бусад зардлыг 5 тэрбум төгрөгөөр бууруулж ажилласан бөгөөд энэ онд мөн 5 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар ажиллаж байна хэмээн танилцуулсан.

ы

Шивээ овоо нүүрсний уурхайг анх 1990 онд монгол инженерүүд нээсэн гэнэ. 1995 онд тус уурхайг хувьчлах шийдвэрийг Засгийн газраас гаргаж, “Шивээ Овоо” хувьцаат компанийг байгуулж байжээ. 1998 оны есдүгээр сард Японы Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд техникийн шинэчлэл хийж, 2004 онд төслийн ажил дууссан байна. Ингэснээр  тус уурхайн хүчин чадал 4 дахин нэмэгдэж, жилдээ 4.6 сая шоометр хөрс хуулж, 2 сая тонн нүүрс олборлож, борлуулах боломжтой болсон аж. Тус компани уурхайн ам гарснаас хойших хугацаанд 27.2 сай шоометр хөрс хуулж, нийт 9.75 тонн нүүрс олборлож, 35.2 сая шоометр уулын цул гаргасан гэнэ. Нийт хувьцааны 90 хувийг төр, 10 хувийн бусад хувьцаа эзэмшигчид эзэмшдэг ажээ. Одоогоор дотоодын нүүрсний 28.3 хувь, “ДЦС IV” ТӨХК-ийн  хэрэглээний 49 хувийг хангаж байгаа юм байна. Тус ордын нөөц 2.7 тэрбум тонн, үүний 564.7 сая тонн нөөцийг нарийвчилсан судалгаагаар, үлдсэн хсэгийг нь урьдчилсан хайгуулаар тогтоосон гэнэ.

ый

Тус уурхай нь нүүрс борлуулалтын 90 гаруй хувиа “Дулааны IV цахилгаан станц”-д борлуулдаг бөгөөд нүүрсний төлбөр дутуу төлөгдсөнөөс хуримтлагдсан 2.7 тэрбум, Дорноговь, Төв, Налайхын дулааны станц зэрэг байгууллагуудаас нийт 5 тэрбум төгрөгийн авлагатай ажээ. Үүнд анхаарч өгөхийг уурхайн удирдлага хүссэн бөгөөд уг асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргана гэдгийг   Ерөнхий сайд хэлсэн. Мөн алдагдалтай ажиллаж байна гээд үнээ нэмдэг тогтолцоо манайд байдаг. Үнээ нэмэхийн оронд өөр ононвчтой арга эрэлхийлэхийг ерөнхий сайд компанийн удирдлагуудад хэлж байв.

ы

“Шивээ-Овоо” нүүрсний уурхайтай танилцсаны дараа Ерөнхий сайд Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзсан.  Уулзалтын эхэнд “Шинэчлэлийн Засгийн газар ил тод нээлттэй ажиллаж байгаа. 2014 онд “Монголдоо бүтээцгээе” зорилт тавьсан, импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана. Хувийн хэвшлийнхэн энэ зорилтыг дэмжиж, зүтгэж ажиллаж байна. Засгийн газраас Сумын хөгжлийн сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг иргэдэд олгож буй. Ажилтай, орлоготой болгох хөтөлбөрийн хүрээнд ажил эрхлээгүй хүмүүст мэргэжил олгох, 40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, “Оюутнуудын цагийн ажил” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдээ ажилтай, бүтээлч болгох, импортоор авах бүтээгдэхүүний тоог цөөрүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байна.

ы

Аймагт бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжинэ, аймгийн төвд орон сууц худалдаж авсан иргэдэд Улаанбаатарчуудтай ижил боломж олгож, 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулна. Энэ хүүг орон нутагт 7 болгож бууруулах судалгааг хийж байна. Хувийн орон сууцны барилгыг 8 хувийн зээлд хамруулахаар төлөвлөж байна. Аймгийн төвүүдэд Оношилгооны төв байгууллаа. Аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажлыг ид хийж байна. Энэчлэн Шинэчлэлийн Засгийн газар аймаг бүрийг хот болгох, Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө зорьж байна гэж Ерөнхий сайд хэлсэн.

ыб

Орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний хөрөнгийг шийдвэрлэх, аймгийн нэгдсэн эмнэлэгтэй болох, ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн барилгыг шинээр барихад Засгийн газраас дэмжлэг өгнө үү” гэсэн хүсэлтийг аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад тавьж байсан юм. Харин иргэдийн зүгээс орон нутагтай холбоотой асуудлууд, цалин тэтгэмжийн нэмэгдэл, улс орны эдийн засгийн байдал ямар байгаа вэ зэргийг асууж, хариулт авч байсан юм. Мөн зарим ахмад настнууд Ерөнхий сайдад хандан төрийн залгамж халааг зөв залуурдаж, улс эх орноо хөгжүүлэхэд гарч байгаа зарим бодлогуудыг дурьдан засч залруулах талаар санал, зөвлөмжийг өгч байлаа.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

otgonbaatar:
hulhi otgonbaatar sain ajillana gej yu bsan yum be?hunii bogs doloohdoo...hulhidah 2too l sain bh daa tuunees oor hiij chadah yum bhgui ee tumen medej bga da
2014-04-03
ан-ын гишүүн юмсан:
аймгийн дарга нар нь ажилаа мэдэхгүй онигоо болсон гэсэн.жаахан хүүхэд шиг загнуулаад л хэхэ.энэ ан-ны боловсон хүчнүүд хэрэг алгаа
2014-04-03
khishigee:
naiz maani mundag ajillaj bnaa amjilt
2014-04-03