Орон нутгийн иргэд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг мэдэрч эхэллээ
Эрүүл мэндийн салбарын ачаалал, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой асуудал хот хөдөөгүй яригдаж, иргэдийг бухимдуулдаг сэдвийн нэг. Ялангуяа гуравдагч шатлалын эмнэлгээр үйлчлүүлэхээр орон нутгаас ирсэн иргэд оношилгоо шинжилгээ хийлгэхийн тулд ихээхэн зардал чирэгдэл болдог. Учир нь эмнэлгийн ачаалаалаас үүдэн дугаар авах, тухайн өдрөө үзүүлэхийн тулд хамгийн багадаа долоо хоног Улаанбаатарт ах дүү хамаатан садныхаараа амьдрах асуудал гардаг. Тэгвэл орон нутгийн иргэдийг баярлуулж, гуравдах шатлалын эмнэлгийн ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулж, Эрүүл мэндийн салбарын томоохон шинэчлэл гэж болохоор үйл явдал өчигдөр болсон юм.
бй
Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуягын санаачлагаар Ерөнхий сайдын 2013 оны 50 тэрбумын багцаас санхүүжүүлэн Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Хэнтий, Хөвсгөл аймгуудад Оношилгооны нэгдсэн төв байгуулсан. Уг санхүүжилтийн үр дүн болон өчигдөр дээрх аймгуудад оношлогооны төвийн нээлт нэгэн зэрэг болсон бөгөөд ерөнхий сайд Хэнтий аймаг дахь Оношлогооны төвийн нээлтэд оролцсон юм.
өб
Ерөнхий сайд энэ үеэр “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад аймаг орон нутагт ямар ажил хийх хэрэгтэй вэ гэхэд оношилгоо, эмчилгээний төвтэй болох санал иргэдээс хамгийн их ирсэн юм. Аймаг орон нутгийн удирдлагатай оношилгооны нэгдсэн төвийн асуудлаар 3-4 удаа цахим хурал хийж, тухайн аймагт ямар тоног төхөөрөмж хэрэгтэй талаарх судалгаа авсан. Иймээс орон нутгийн иргэд маань оношилгоо, эмчилгээ хийлгэхээр Улаанбаатарыг зорих шаардлагагүй болсон. Эдгээр тоног төхөөрөмжийг суурилуулж, аймгуудад оношилгооны төв бүрэн хэмжээгээр ажиллаж эхэлснээр оношилгоо шинжилгээг клиникийн том эмнэлгүүдийн хэмжээнд хийж, иргэд хөдөө орон нутгаас хот руу явж шинжилгээ өгөх шаардлагагүй болж, шинжилгээний хариу, онош зэргийг Улсын төв эмнэлэг, зөвлөх эмчид цахимаар илгээж шууд зөвлөгөө авах боломжтой. Энэ бол манай эрүүл мэндийн салбарт гарч байгаа хувьсгал” гэж Ерөнхий сайд хэллээ. Тэрбээр энэ үеэрээ Хөвсгөл, Баянхонгор, Баян-Өлгий зэрэг аймгийн Оношилгооны нэгдсэн төвд шинжилгээ өгч буй иргэдтэй шууд холбогдож санал сэтгэгдлийг нь сонссон юм.
s11 аймагт тоног төхөөрөмж худалдаж авах, аймгуудын оношилгооны төвийн засварын ажилд 25 тэрбум төгрөгийг зарцуулсан юм. Үүнээс Хэнтий аймагт л гэхэд 148 сая төгрөгийн өртгөөр барилгын засварын ажил хийгдэж, 1.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулжээ. Тухайлбал, тархины судасны шинжилгээ, хавдрын маркерийн шинжилгээ, уушигны видео дурангийн шинжилгээ, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ, шээсний анализатор, шүдний иж бүрэн оношилгоо, дижитал эхо аппарат, хялар тодорхойлох багажны иж бүрдэл, чихний сонсгол шалгах аппарат, рентген зургийг дижитал болгох зэрэг 11 аймагт нийт 27 нэр төрлийн 240 ширхэг багаж тоног төхөөрөмж суурилуулсан байна. Эдгээр нь Япон, Солонгос, Франц, Герман, Итали, Хятад, Бразил зэрэг улсаас оруулж ирсэн бөгөөд дэлхийн эрүүл мэндийн салбарт ашиглагдаж буй хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүд ажээ.
өб
Оношилгооны төвүүдийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн компаниуд нь тоног төхөөрөмжийн баталгаа, засвар үйлчилгээ, тохиргоо зэргийг 3 жил хүртэл хариуцан ажиллах юм байна. Эдгээр багаж, тоног төхөөрөмж нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартыг хангасан, бүрэн автомат, ажиллуулахад хялбар, цаг хугацаа хэмнэсэн орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмжүүд юм. Тоног төхөөрөмж нийлүүлсэн компаниуд аймаг бүрт очиж эмч эмнэлгийн ажилтнуудад сургалт зохион байгуулж зарим нийлүүлэгч компаниуд холбогдох мэргэжилтнүүдийг гадаад оронд сургасан ажээ.
sd
Хэнтий аймгийн Оношлогооны төвд л гэхэд Улаанбаатар дахь III дахь шатлалын эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар томилолтоор ажиллаж байсан юм. Тэд оношлогооны тоног төхөөрөмжийг хэрхэн ажлуулах, оношийг хэрхэн унших, шаардлагатай тохиолдолд нийслэл рүү хэрхэн илгээж оношийг зөв гаргах вэ зэргийг зааж сургаж байлаа. Эмч нарын хувьд орон нутагтаа оношлогоо хийх боломж бүрдэж байгаад талархахын зэрэгцээ жирэмсэн эхчүүдийн ургийн гажгийг эрт тодорхойлох, эрүү нүүр, шүдний эмгэгийг илрүүлэх зэргээр иргэдэд шууд хүрсэн үйлчилгээ үзүүлдэг болох нь гэж байв.
d
Тус аймгийн иргэд хэлэхдээ “Оношлогооны төвтэй болж байгаад маш их баяртай байна. Зөвхөн өвчний оношоо тодруулахын тулд Улаанбаатар хотод очиж, мөнгөтэй бол хувийн эмнэлэгт их хэмжээний мөнгө үрж, улсын эмнэлгээр явна гэвэл 7-30 хоног зарцуулдаг. Тэр хугацаанд эмнэлэгт дугаар авах, хуваарьт өдрөө хүртэл айлд, буудалд амьдарах зэргээр асуудал их гардаг байсан. Тэгвэл одоо оношлуулаад үнэхээр шаардлагатай бол хот руу явдаг болох нь. Хамгийн гол нь эмч нар минь хүнд суртал бага гаргаж, иргэддээ эмнэлгийн үлйчилгээг жинхэнэ утгаар нь үзүүлж чаддаг гэдгээ харуулж, сэтгэл дутсан үйлчилгээ үзүүлдэгээ л больчихвол сайхан болно доо” гэж байлаа. s П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ