Мьянмарын сэтгүүлчид зах зээлд шилжсэн туршлагаас судлав

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачлагаар EBI хүрээлэнгээс зохион байгуулж буй Мьянмарын сэтгүүлчдийн уулзалт-сургалт үргэлжилж байна. ёб Мьянмарын холбооны улсын хамгийн нөлөө бүхий хэвлэл, мэдээлийн хэрэгслүүдийг төлөөлсөн 20 сэтгүүлч уг арга хэмжээнд хамрагдаж байгаа юм. Тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар хүлээн авч уулзлаа. у АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь энэ үеэр “Би улс төр судлаач, эдийн засагч мэргэжилтэй ч ажлынхаа гарааг сэтгүүлчээр эхэлсэн” хэмээгээд “Ардчиллын үнэ цэнэ” сэдэвт илтгэлээрээ Ардчилсан хувьсгал, Ардчилсан намын үүсэл хөгжлийн талаар танилцуулав. б Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн явуулдаг, сонгуульд учирч байсан саад бэрхшээл, алдаа онооны талаар танилцуулав. Тэрээр Монголын ардчиллын гол үнэт зүйл нь чөлөөт, ардчилсан сонгууль, монголчууд ардчилсан өөрчлөлтийг тайван замаар явуулсан нь онцлог болох талаар тайлбарлаж байлаа. Мьянмарын сэтгүүлчид Монголд улстөрийн намууд ямар зарчмаар санхүүждэг, улстөрийн сонгуулийн явц ямар байдаг зэргийг сонирхон асууж санал бодлоо солилцлоо. й Мьянмарын сэтгүүлчид өнөөдөр Монгол Улс дахь хэвлэлийн эрх чөлөөний сэдэвт гол анхаарлаа хандуулав. МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, Монголын ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, сэтгүүлч С.Амарсанаа нар тэдэнд Монгол Улс дахь хэвлэлийн эрх чөлөө, хараат бус хэвлэл, мэдээллийн талаар лекц уншсан юм. ы Сэтгүүлч С.Амарсанаа 1990 оны ардчилсан хувьсгалд сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн байгууллагууд онцгой үүрэгтэй оролцож, хувьсгалыг тайван замаар хийх, ард иргэдийг шинэчлэлд уриалан дуудахад гол үүрэг гүйцэтгэснийг онцолж байлаа. й МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид Монголын шинэ үеийн сэтгүүлзүй 101 жилийн түүхтэй. Түүнээс сүүлийн 24 жил нь ардчилсан, чөлөөт сэтгүүлзүйн түүх юм гэдгийг дурдаж байв. Сэтгүүлзүй бол нийгмийн хариуцлагатай, онцгой салбар учраас Монголын сэтгүүлчид улс орондоо ардчиллыг тогтооход үнэтэй хувь нэмэр оруулсан гэлээ. ц Мьянмарын сэтгүүлчид хэвлэл, мэдээллийн байгууллагыг ямар зарчмаар байгуулдаг, хэвлэлүүд төрийн болон ТББ-тай хэрхэн харилцан ажиллаж мэдээлэл цуглуулдаг талаар сонирхсон юм. цы “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал Монголд 1990 оноос анхны хувийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд үүсч, 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдаж, 1999 оны эхээр төрийн мэдэлд байсан хэвлэлүүдийг хувьчилсан талаар танилцууллаа. Монголын сэтгүүлзүйн хувьд 1990-ээд он бол чөлөөт хэвлэлийн алтан үе байсан гэдгийг мөн тэмдэглэв.и я “Социализмын үед Монголд нам, төрийн мэдлийн цөөн хэдхэн хэвлэл байсан бол 1999 он гэхэд төрийн мэдэлд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл байхыг хориглосон. Өдгөө олон нийтийн статустай цөөн хэвлэл, мэдээллийн байгууллагаас бусад нь хувийнх. Монгол Улсад 2012 оны байдлаар 166 телевиз, 84 радио, 135 сонин, түүний дотор өдөр тутмын 16 сонин, 99 сэтгүүл, 68 цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнд 4903 сэтгүүлч ажиллаж буйн 60 хувь нь эмэгтэй байна гэсэн судалгаа байдгийг мөн танилцуулав. Үзэгч, сонсогчдын 93 хувь нь телевиз, 54 хувь нь интернэт, 12 хувь нь сонин, 12 хувь нь радио, есөн хувь нь сэтгүүлээс мэдээлэл авдаг” гэлээ. Мөн хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой хууль, тогтоомж, журам, заавруудаас танилцуулж, Мьянмарын сэтгүүлчид сонирхсон асуултууддаа хариулт авлаа. ы Мьянмарын сэтгүүлчдэд  Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Нийслэлийн Засагдаргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар өмч хувьчлал, зах зээлийн эдийн засаг, үнийн бодлогын асуудлаар лекц уншиж, харилцан ярилцлаа. ах Тэд 1990 онд социалист тогтолцоотой, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, бүх өмч хөрөнгө нь улсын мэдэлд байсан Монгол Улс хэрхэн ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн, банкны тогтолцоог хэрхэн өөрчилж, үнэ чөлөөлсөн, арилжааны банкуудыг байгуулж, чөлөөт худалдааг хэрхэн явуулсан, өмч хувьчлалыг ямар зарчмаар хийсэн зэрэг сэдвийг лекцдээ онцолж байв.   Харилцан ярианы үеэр Мьянмар улсын иргэд хувьдаа үйлчилгээ эрхлэх, газар өмчлөх, хувьчлах боломжтой, компани байгуулах эрх мэдэлтэй, гадаад оронд чөлөөтэй зорчих эрхтэй байгаа зэрэг нь 1990 оны үеийн Монгол Улсынхаас нөхцөл байдал давуу юм гэдгийг Мьянмарын сэтгүүлчид хэлж байлаа. ёс Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

çî÷èí:
ãýðýë÷óëóóí ãóàé, õýðõýí àðä ò¿ìíèé èòãýëèéã õºñºðä¿¿ëæ áàíê äàìïóóðóóëàí õóëãàé õèéñíýý çààãàà÷ ýý.ýðõ ìýäýëòí¿¿ä àðä ò¿ìíèéõýý ºì÷èéã õóëãàéëàí ºì÷òýé áîëæ ºì÷èéí æèíõýíý ýçýí àðä ò¿ìíýý äàðëàí ìºëæèõ çàìä îðñíîî ÿðèà÷.ä¿ð ýñãýñýí õóóðàì÷ àðä÷èëñàí äýãëýì äàðàíãóéëëààñ ÷ äîîð ãýäãèéã òýä ìýäýõã¿é áàéãàà íü ýìãýíýë þì äàà.
2014-04-02