Хэнтийчүүд хөгжлийн төлөө хамтдаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч хоёр өдөр Хэнтий, Говьсүмбэр аймгуудад ажиллалаа. Эхний өдөр буюу даваа гаригийн 18 цагт Хэнтий аймгийн Чингис хотод хүрэлцэн ирэхэд тус аймгийн цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтаж авсан юм. Ёслолын арга хэмжээний дараа Хэнтий аймгийн иргэдтэй хийх ТВ-ийн шууд уулзалтанд оролцож, иргэдээс ирүүлсэнолон санал хүсэлт, асуултад хариулт өгсөн.
б
Ерөнхий сайдын энэхүү ажлын бүрэлдэхүүнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнтуяа, ҮХААЯ-ны Мал, аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Н.Ганибал, БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, БХБЯ-ны Орон сууц, нийтийн ааж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Эрдэнэцэцэг, ЭЗХЯ-ны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулах газрын дарга Г.Батхүрэл, БШУЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Баярхүү, СЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга М.Батгэрэл, ЗТЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ж.Нэргүйбаатар, ЭХЯ-ны Эрчим хүчний хэлтсийн дарга Л.Ганхуяг зэрэг холбогдох албаныхан дагалдан явсан юм.
й
Засаг дарга долоо хоног бүр ажлаа тайлагнана
й
Шууд нэвтрүүлгийн үеэр иргэдээс цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, ирэх долоодугаар сард зохиогдох “Алтаргана” наадамд ямар дэмжлэг үзүүлэх, хүүхдээ асарч байгаа эхчүүдэд хэзээнээс тэтгэлэг олгох, оюутны тэтгэлгийг ямар шалгуураар олгодог, сурагчийн дүрэмт хувцасны чанар муу, хувийн орон сууцыг 8 хувийн зээлэнд хамруулах талаар асуусан. Мөн аймгийн удирдлагуудад хандан хогны асуудлыг яаралтай шийдэх, газрын асуудлыг шуурхай шийдвэрлэж байх, Хэнтий аймгаас төрсөн улсын баатар Ш.Гонгор, Х.Дамба нарын хөшөөг аймгийн төвд босгох, архичидтай төдийгүй архитай тэмцэе, золбин нохой хогны асуудлыг цэгцлэх, Чингис хотын утааны асуудлыг шийдэх, ажлын байр нэмэгдүүлэх, орон сууцжуулах, моргейжийн зээлэнд хамрагдах боломжийг асууж байлаа. Мөн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хот тохижилт явган хүний зам гэрэлтүүлгийг нэмэх, аймагт ахуйн үйлчилгээний төв байгуулах талаар асууж лавласан ба орон сууцтай болох боломж, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зээлийг хэрхэн яаж авах талаар олон хүн асуув. Түүнчлэн боловсролын салбарт ажиллагсдад таван жил тутамд олгодог тэтгэмжийн талаар, Чингис хотод сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамж дутагдалтайгаас нэг ангид олон хүүхэд хичээллэдэг, цэцэрлэгт бүлэг нэмсний улмаас төсөв нь хүрэлцэхгүй байгаа, мөн Хурх тосгоны эмнэлгийн төсөв хүрэлцэхгүй, хөдөө суманд сүүний үйлдвэр байгуулахад зээлийн дэмжлэг хүссэн, Хэрлэн голын сав газрын захиргааг Хэнтий аймагт байгуулах, баруун аймгуудад байгуулсан шиг худалдааны төвийг Хэнтий аймагт барих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байр барьж өгөхийг хүссэн зэрэг олон санал хүсэлт иргэд тавилаа. Иргэдийн энэ бүх асуулт, санал хүсэлтэд Ерөнхий сайд болон яамдын зохих албаны хүмүүс, аймгийн удирдлага, агентлаг хэлтсийн дарга нар тодорхой хариулт өгсөн.
й
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд хэлэхдээ, манай Засгийн газар хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүрийг дэмжинэ. Хэнтий аймаг бол аялал жуулчлалын төв болон хөгжиж үүгээрээ гадныхныг татах учиртай гээд Хэнтий аймгийн удирдлагууд Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа долоо хоног бүр Ерөнхий сайд сэтгүүлчидтэй хийдэг 30 минутын уулзалт, 1111 төвд сайд нар ажиллаж байгаа болон бүтээн байгуулалтын цаг зэрэг төрийн ил тод нээлттэй ажилладаг туршлагыг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллаж байгааг сайшаан энэ ажлаа хэвшүүлэх, иргэдийн тавьж байгаа асуудал бүрт анхааралтай хандаж, мэдээллээ нээлттэй өгч ажиллахыг аймаг сумын удирдлага, албадын дарга нарт даалгасан юм.
ы
Айлчлалын хоёр дахь өдөр буюу өчигдөр Ерөнхий сайд Хэнтий аймгийн МСҮТ, “Хэнтий гутал” ХХК, “Зүймэл модон хавтан үйлдвэрлэлийн цех” ХХК, “Шинэ Өндөрхаан” цогцолбор хороолол, “Тэмүүжин” хаус хороолол зэрэг газруудаар орж, ажилтай танилцсан. Түүнчлэн 11 аймагт нэгэн зэрэг нээлтээ хийж буй Нэгдсэн оношилгооны төвийн нээлтэд оролцсон.
ы
МСҮТ-д 18 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг
vf
Хэнтий аймгийн МСҮТ-ийн хувьд 1969 онд Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль нэртэйгээр анх байгуулагдасан гэнэ. Нийт 18 мэргэжлээр 900 гаруй мэргэжилтэй ажилчдыг төгсгөсөн ажээ. 1995 оноос мэргэжлийн анхан шатны мэдлэг олгохоос гадна бүрэн дунд боловсролыг хамт олгож эхэлсэн гэнэ. 2013-2014 оны хичээлийн жилд 73 багш ажиллагсадтай, 700 гаруй суралцагчидтайгаа үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Нийт төгсөгчдын 55-56 орчим хувь ажлын байраар хангагддаг бөгөөд Улаанбаатар хот болон орон нутгийн 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээгээр ажилладаг гэнэ.
as
Модны үртсийг бууцтай холин шахмал түлш хийжээ
d
“Зүймэл модон хавтан үйлдвэрлэлийн цех” ХХК-ний хувьд 2013 оны есдүгээр сараас 30 сая төгрөгийн төслийн зээл авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэнэ. Одоогоор 6 ажилтантай, өдөрт 5 хавтан сард 120 ширхэг хавтан бэлтгэж, сардаа 10 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хэмээн тус компанийн захирал Л.Зоригханд хэлж байсан юм. Тус үйлдвэр нь зүймэл модон хавтангаар гэрийн тавилга үйлдвэрлэдэг бол цаашдаа гэрийн мод, мод модон эдлэл үйлдвэрлэхээр төлөвлөсөн гэнэ.
Сонирхуулахад, үйлдвэрлэлийн явцад өдөртөө 10 шуудай үртэс гардаг бөгөөд уг үртэсээр шахмал түлш хийж туршиж үзсэн гэнэ. Энэхүү шахмал түлшээ дангаар нь боловсруулахад шатах явц хэт хурдан байсан тул малын бууцтай хольж үзэхэд чанар сайтай, шатах чадвартай түлш гарсан гэнэ. Уг үртсэн шахмал түлшийг үйлдвэрлэх машиныг үйлдвэрлэх тоног төхөөрмж нь 25 сая төгрөгийн өртөгтэй аж. Уг тоног төхөөрөмжийг худалдан авахад аймгийн холбогдох албаныхан дэмжлэг туслалцаа үзүүлвэл Хэрлэн сумын буюу Чингис хотын утааг бууруулахад үртсэн шахмал түлшийг ашиглах бүрэн боломжтой гэдгийг хэлж байсан юм.
э
s
Хөдөлмөр хүнийг хөгжүүлнэ, бас эрүүлжүүлнэ
fs
“Хэнтий гутал” ХХК нь 2013 оны зургаадугаар сард анх Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авч ажлаа эхлүүлж байсан гэнэ. Тус компани нийт 7 ажилтантай бөгөөд өнөөдрийг хүртэл нийт хүүхдийн хос гутал 120, ажлын хос гутал 69, хором 110, бусад хос гутал 76 –ийг үйлдвэрлэсэн ажээ. Түүнчлэн Хэрлэн сумын Хот тохижуулах байгууллагын ажилчдын нормын гуьал 40 хос, Хөдөлмөрийн хэлтэсийн нормын гутал 20 хосыг үйлдвэрлэжээ. Энэхүү гутлын үйлдвэрийг гэр бүлийн хоёр эрхлэн явуулдаг бөгөөд эхнэр З.Оюунцэцэг нь харвалт өгч, хэвтэрт орж байсан гэнэ. Тэрбээр нөхрийнхөө хамт зээл авч, тус үйлдвэрийг ажлуулж эхэлсэнээс хойш өдгөөр таван хүнийг ажлын байраар хангаж, сардаа 9 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ.
a
“Хэнтий гутал”ХХК-ны захирал З.Оюунцэцэг хэлэхдээ “Би өвчтэй хүн гээд гараа хумихаад дээшээ хараад хэвтэхийг хүсээгүй. Би хийж бүтээхийн төлөө маш их хөдөлмөрлөсөн. Одоо хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байна. Ер нь ядуу байна гэдэг залхуу хүний л амдрал юм. Хөдөлмөр хүнийг хөгжүүлнэ, бас эрүүлжүүлнэ” гэж байв.
ө
ы
Барилгын материалаа бүгдийг худалдаад авчихсан тул үнийн өсөлтөд “дарлуулахгүй” гэв
ы
Чингис хотын шинэ төлөвлөлтийн нэгээхэн хэсэг нь “Шинэ Өндөрхаан” хороолол гэнэ. Уг хороололд 720 айлын 12 орон сууц, 928 хүүхдийн сургууль, 80 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байр, худалдааны төв, ногоон байгууламж бүхий цогцолбор байх аж. Биднийг очиход 2013 онд 4.429 сая төгрөгийн өртөгтэйгээр эхлүүлсэн 928 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг “Алтан булаг” ХХК гүйцэтгэж байсан ба барилгын гүйцэтгэл 70 хувьтай байгаа гэнэ. Тус компанийнхан ажил эхлэхтэй зэрэгцэн барилгын материалаа бүгдийг нь татаад авчихсан тул ам долларын өсөлтөөс үүдсэн үнийн зөрүүнд өртөж ажил сааталгүй хэвийн үргэлжилж байгаагаа онцолсон. Гэхдээ 2013 оны улсын төсөвт 3 тэрбум суугдсанаас 1 тэрбум төгрөгний санхүүжилт авсан, үлдсэн 3.429 сая төгрөгийн снахүүжилтээ авч, ажлаа тасралтгүй үргэлжлүүлж чадвал энэ ондоо багтаан ашиглалтад оруулах бүрэн боломжтой гэж байв.
й
Харин орон сууцны хорооллын хувьд эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болсон гэдгийг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэлж байв. Гэхдээ 260 айлын орон сууцны барилгадаа Засгийн газрын дэмжлэг авч, ТОСК-той хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэлж байв. Ерөнхий сайд хариуд нь “Хэнтий аймагт 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжинэ, 100-200 айлын орон сууцны барилгыг барихад Засгийн газар дэмжье. Гол нь энэ хавар барилгын ажлыг эхлүүлж, ондоо багтаан ашиглалтад оруулж чадах ёстой. Тэгэлгүй он дамжин хэрэгжүүлнэ гэвэл туслах боломжгүй. Хувийн орон сууцны барилгыг 8 хувийн зээлд хамруулахаар төлөвлөж байгаа. Хамгийн гол нь энэ орон сууц дэд бүтцэд холбогдсон байх нь чухал” гэсэн юм.
йы
Шинэ төлөвлөлтөд тусгаснаар тус хорооллын хойд талд 62 айлын хувийн орон сууц барихаар төлөвлөж, 32 барилгын суурийг нь цутгаад байгаа аж. Амины орон сууцны барилгад эхлээд захиалга авах, эсвэл Сүхбаатар аймаг шиг дэд бүтцэд холбосон барилгын суурийг иргэдэд худалдаалах нь зүйтэй. Ямар ч захиалга авахгүйгээр амины орон сууцны барилга барих хэрэггүй. Мөн аймгийн төвд орон сууц худалдаж авсан иргэдийг орон сууцны 7 хувийн зээлд хамруулахаар судалгаа хийгдэж байна гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр онцолж байв.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ