Дотоодын цэргийн 804-р ангийн “Байлдааны туг”-ийг музейд хадгалууллаа
"Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай" Монгол Улсын
Хуулийг хэрэгжүүлэх Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаал гарсан. Үүнтэй холбогдуулан их сургуулийн Дотоодын цэргийн 804 дүгээр ангийн "Байлдааны туг"-ийг музейд хадгалуулах, их сургуулийн Байлдааны гавьяаны одон, МХЗЭ-ийн Төв Хорооны "Цэргийн алдар" алтан медаль, НАХЯ-ны "Хүндэт чекист" тэмдгийг тус их сургуулийн Хилийн сургуулийн /Хилийн 0345/ дугаар ангийн байлдааны туганд түр шилжүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр ХСИС-ийн жагсаалын талбайд боллоо.
Уг арга хэмжээнд Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис, Захирлын зөвлөлийн гишүүд, үе үеийн байлдааны туг залагч болон тугийн хамгаалагчаар алхаж байсан ахмадууд, багш сонсогчид оролцсон.
Хууль сахиулахын их сургуулийн “Байлдааны туг”-ийг 1934 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Дотоодыг хамгаалах газрын Төв сургуульд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Улсыг батлан хамгаалах хэрэгт үнэнч, эх оронч, тэргүүний идэвхи зүтгэлтэй олон тооны боловсон хүчнийг сургахад их гавьяа байгуулсныг үнэлж олгожээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ