Улсын төсөвт учруулсан 23 тэрбумын хохирлыг төлүүлэхийг шаардлаа

img

“Иргэдийн шударга шүүх”, “Хохирогчдын холбоо” ТББ-ын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.

Тэдний хөндсөн нэг асуудал нь төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас улсад учирсан хохирлын тухай байлаа. Тодруулбал, Төрийн албан хаагчдын буруу шийдвэрийн улмаас иргэд аж ахуй нэгжид учирсан 23 тэрбум төгрөгийн хохирлыг өнгөрсөн 2011, 2012 онуудад улсын төсвөөс төлж барагдуулсан тухай баримт буй аж.

Уг мэдээллийн дагуу төсөвт хохирол учруулсан хууль бус шийдвэр гаргасан төрийн албан хаагчдын мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлж, тэднээс 23 тэрбум төгрөгийг гаргуулан улсын төсөвт учирсан хохирлыг барагдуулахыг шаардлаа.

Тэд ийм байдлаар алдаатай шийдвэр гаргаж, төсөвт хохирол учруулсан этгээдүүдэд эд хөрнөгийн болон эрх зүйн хариуцлага хүлээлгэхгүй байгаа нь Төрийн албаны хууль зөрчсөн ажиллагааг дэмжин өөгшүүлсэн зохисгүй үйлдэл гэж буруутгаж буйгаа илэрхийлсэн.

Мөн энэ үеэр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг тав дахь удаагаа халз мэтгэлцээнд урьсан.

Б.Буд   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

temuujin yund:
temuujin yund ni aigaad baidag yum be
2014-04-03
ншөүдгхз:
тухайн үед төр барьж байсан нам, нөхдүүдтэй ярих хэрэгтэй
2014-04-03
zochin:
ehleed hohirlin tuluul hamt idheed argalaad baigaa um.mash zub
2014-04-02
zochin:
ehleed hohirlin tuluul hamt idheed argalaad baigaa um.mash zub
2014-04-02
зочин:
хамгийн хялбар зүйл энэ болсон төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болсон хохирлийг төр татвар төлөгчдийн мөнгөөр төлж ам хаадаг болсон буруу үйлдэл хийсэн хэн ч хариуцлага хүлээхгүй үүн дээр бас нэг сонин юм бий хуулийнхан хэнийг ч хэлмэгдүүлж болно хэн ч хариуцлага хүлээхгүй хэлмэгдсэн нь үнэн бол төр хохирлыг нь барагдуулна үүнэ дээр үнэдэслэж сагсайдах арга газар авсан
2014-04-02