Ц.Туяа Ерөнхий шүүгчид ханджээ
Гэр бүлийн хардалтаас болж мэргэжил нэгт бүсгүйгээ 75 удаа хутгалж амийг нь хөнөөсөн татварын байцаагч Ц.Туяа Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12 дугаарт заасны дагуу өс хонзонгийн сэдлээр, хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр буруутган ялласан. Ц.Туяад анхан шатны шүүхээс 22 жилийн хорих ял оноосон шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялыг хэвээр үлдээсэн.
Тэрбээр Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд хандсан ч дээд шүүхээс оноосон ялыг нь мөн хэвээр үлдээсэн юм. Иймд Ц.Туяа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандсан байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ