Хуучин номын худалдаачид хаачих вэ
“Номын цагаан өргөө” төв буюу бидний нэрлэж заншснаар Арслантай гүүрийн хуучин номын худалдаачид өнөөдөр нүүж байна. Биднийг очиход номын худалдаачид байраа суллахаар номоо хайрцаг, шуудайд хийж, ид бужигнаж байв. Нийслэлийн захиргаанаас гаргасан энэхүү шийдвэрт дургүйцэж, бухимдалтай байгаа нь тэдний ярианаас мэдэгдэж байсан юм. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн худалдагч “Зам тавина гээд бид нарыг хөөсөн. Ирэх есдүгээр сар гэхэд улсаас номын худалдаа явуулах байр барьж өгнө гэсэн сураг дуулсан гэхдээ баталгаатай үгүйг нь мэдэхгүй байна. Ямар ч найдаад л байсан нэг бичигт гарын үсэг зурсан. Өчигдөр хотын захиргааны Газар чөлөөлөх албаны дарга н.Баяр тэргүүтэй таван хүн ирж, суллаж өг гэсэн” гэж ярилаа.
5
Харин “Хуучин ном борлуулагчдын холбоо”-ны гишүүн Г.Энхбаатар Э.Бат-үүл даргатай уулзах гэж хоёр жилийн өмнөөс хүсэлт гаргаж, албан бичиг хүргүүлсэн боловч уулзаж чадахгүй байгаа тухайгаа хэлсэн. Мөн “бидэнд номын өргөө барьж өгнө гэсэн баталгаа байхгүй. Өнгөрсөн жилийн есөн сараас эхлээд л буулгана гээд үүдэн дээр шороо овоолоод эхэлсэн, өчигдөр ирж хаягийг нь буулгаад явсан. Одоо энд байгаа хүмүүс хаана очих вэ, номыг гудамжинд гаргаад хаялаа. Э.Бат-Үүл дарга энэ хүмүүс яах гэж байгааг, тэдний амьдрал ямар байгааг мэдэж байгаа үгүй мэдэхгүй байна” гэв.
5
Н.Дугармаа: Э.Бат-Үүл даргын үгэнд итгээд нүүж байна
6
“Номын цагаан өргөө” төвийн тэргүүн Н.Дугармаа “Бид 1990 оноос хойш одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Анх УБДС-ийн нэгдүгээр байрны урд сонин зар эхэлсэн цагаасаа дүүргийн Засаг даргаас газрын зөвшөөрөл гуйж байсан. Харин 2002 оны есдүгээр сард СБД-ийн Засаг даргын захирамжаар газар олгох шийдвэр гарсан ч бидний биш өөр хүний нэр дээр байсан. Тэгээд үүнийг нь хөөцөлдөж олж аваад 2005 онд энэ байрыг барьсан. 2007 онд газэр эзэмших хугацаа дуусахаас нь өмнө сунгуулахаар СБД-ийн Засаг дарга, Газрын алба болон холбогдох эрх мэдэлтэнгүүдэд хандсан боловч хариу ирээгүй. Түүнээс хойш Сэлбийн голын орчимд оюутан төсөл явагдах гэж байгаа учир захирамжийн хугацааг сунгахгүй, та нар жил бүр акт буюу гэрээгээрээ явж бай гэсэн тэгээд өдийг хүрсэн” гэж ярьсан.
6
Хуучин номын худалдаачид улсаас хийх гэж буй ажлыг дэмжиж, тэдэнд чирэгдэл учруулахгүй ажлыг нь хийлгэхийн тулд уг газрыг чөлөөлж өгч байгаа. Асуудлын гол нь эндээс гараад тэд хаачих нь тодорхойгүй байгаад байгааг дурьдсан. Тэд МУБИС-ийн зүүн талд байрладаг “Төгөлдөр” төвийн урд талбайд зогсож, номоо зарах хүсэлтийг Нийслэлийн захирагчийн алба болон СБД-ийн Засаг даргад тавьсан боловч одоогоор хариу ирээгүй байгаа юм байна.
6
Хуучин номын худалдааны гол худалдан авагчид буюу түүгээр үйлчлүүлэгчдийн дийлэнх хэсэг нь оюутан сурагчид байдаг учир тэдэнд ойрхон байх, нөгөөтэйгүүр холдсон тохиолдолд үйлчлүүлэгчдэд чирэгдэл учирна гэдгийг бодолцож дээрх саналыг тавьсан аж.
6
СБД-ийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарагддаг хуучин номын худалдааны төвийн буурин дээр замын түгжрэлийг бууруулах зорилгоор автозам тавина гэсэн яриа байдаг. Яг ямар үйл ажиллагаа явуулж, юу барих нь маргааш номын худалдааны төвийг буулгаж дууссаны дараа харагдана.
6
Ямарч байсан 200 орчим хүний амьдрал залгуулсан 40 гаруй худалдаачин Э.Бат-Үүл даргын хэлсэн “МУИС-ийн Худалдааны сургуулийн зүүн талд Номын өргөө барьж өгнө ” гэсэн үгэнд итгээд, хуучин номоо үүрээд гудамжинд гарч байна. “Гэхдээ одоогоор тэр номын өргөөний барилгын зураг нь гараагүй байна лээ. Манайхан бүтээн байгуулалтын ажлаа урин дулаан цагт амжуулдаг юм болохоор болох байх гэж бодож байна. Дарга нар энэ ажлыг зохицуулна байх, уг ажилд манайхнаас ч төлөөлөл орж ажиллана. Бидний дунд банкны зээлгүй хүн байхгүй, түүнийгээ төлөхийн тулд гудамжинд зогсоод л ажлаа хийнэ” гэж Н.Дугармаа ярьсан.


6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ