Ким Чен Ун дайнд бэлэн байхыг анхааруулав
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ард түмэндээ хандаж, дайнд бэлэн байхыг анхааруулж мэдэгдэл хийсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Ким Чен Ун цэргийн хүчээ төвлөрүүлдэг хойд Пектут мужид ирж, армийн цэргүүдтэй уулзсан аж. Тэрбээр энэ үеэр мэдэгдэл хийж, дайн эхлүүлэхийг хүсч буй Өмнөдөд хэрхэн цохилт өгөх тухай ярьсан байна. Мөн Ким Чен Уныг Пектут муж руу явсны дараа Хөдөлмөрийн намын гишүүд яаралтай хуралдаан зохион байгуулж, Өмнөд Солонгостой хиллэдэг Намхэн хилийн орчим 2000 гаруй цэрэг байрлуулсан гэжээ. Тус агентлагийн мэдээлсэнээр нийслэл Пхеньяныг бүхэлд нь армийн цэргүүд хамгаалалтад авч, гадаадын жуулчдыг эхнээс нь гаргаж эхэлсэн хэмээв.
Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Ким Ын Хэ энэ бүх байдлыг цэгцлэхийг тулд Хойд Солонгост айлчилж, Ким Чен Унтай хэлэлцээрийн ширээний ард суух хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Өнөөдөр өглөө Хойд Солонгосын армийн цэргүүд маргаантай баруун тэнгисийн арал дээр цэргийн хуарангаа барьсан бол Өмнөд Солонгос өнөөг хүртэл тус бүс нутагт цэргийн хамтарсан сургуулилтаа үргэлжлүүлсээр байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ