Ч.Улаан: Эдийн засагт амаргүй сорилтууд тулгарч байна
Сангийн сайд Ч.Улаан өнөөдөр Засгийн газрын 11-11 төвд ажиллаж, 2014 оны улсын төсвийн байдал эдийн засгийн байдлын талаар иргэдийн асуултад хариулах үеэр 3500 орчим хүн утсаар болон цахим хэлбэрээр холбогдож мэдээлэл авчээ.
Цалин, тэтгэврийг нэмэхэд 200 тэрбум төгрөг зарцуулах хууль батлагдсан. Тэтгэврийг нэгдүгээр улиралд багтаагаад нэмсэн, цалинг үе шаттай нэмэгдүүлж байгаа. Засгийн газар бодитой нэмэгдэл болж очиход нь анхаарч байна. Эхний гурван сарын байдлаар инфляци хоёр оронтой тоонд байгаа. Макро эдийн засгийн бодлого, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн нөхцөлд нэг оронтой тоо руу оруулах бүрэн бололцоотой гэж сангийн сайд хэлжээ.
Энэ жилийн хувьд орон нутагт төсөв зарцуулах эрхийг өгсөн. Ингэснээр төсвийн төвлөрөл тодорхой хэмжээгээр багасна гэж тооцоолжээ. Харин иргэд сум, орон нутгийнхаа төсвийн зарцуулалтад хяналт тавьж, ажиллах хэрэгтэй гэдгийг Сангийн сайд хэлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ