
Увс аймгийн ИТХ-ын Өндөрхангай, Түргэн, Улаангом сумын 4 дүгээр багт явагдах нөхөн сонгууль ирэх сарын 19-ны өдрийн бямба гарагт болохоор товлогджээ. Нөхөн сонгууль дээрх сумдын 4 дүгээр багт тус бүр Сонгуулийн хэсгийн хороодыг байгуулжээ.
Ардчилсан намаас Өндөрхангай суманд Н.Чимэдцэрэн, Түргэн суманд Б.Ганхуяг, Улаангом сумын 4 дүгээр багт Ц.Отгонбямба нар нэр дэвшсэн бол МАН-аас Өндөрхангай суманд С.Бямбабаатар, Түргэн суманд Э.Балжинням, Улаангом сумын 4 дүгээр багт Н.Тагаа нар, МАХН-аас Өндөрхангай суманд Т.Батжаргал, Түргэн суманд Г.Алтанхуяг нар тус тус нэр дэвшихээр бүртгүүлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ