Зургаан удаагийн сонгуулийн дүнг нэгтгэж олны хүртээл болголоо

img

 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 1993 оноос хойш зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг нэгтгэж олон нийтийн хүртээл болгожээ. Энэ номонд, 1993 оноос хойшх Ерөнхийлөгчийн 6 удаагийн сонгуулийн дүнг аймаг, нийслэл, сум, дүүрэг, нэр дэвшигч бүрээр нэгтгэн гаргасан байх бөгөөд ингэснээр  улс төр судлаачид, эрдэмтдэд  харьцуулсан  суурь судалга хийх, сонгуулийг бодитой үнэлж, дорвитой  шинжих, дүгнэх  төдийгүй сонгогчдод  сонголтоо нягтлан үзэх, нэр дэвшигчдэд хаана, хэдэн санал авсан зэрэгтэй нэгбүрчлэн танилцах боломж олгож байгаагаараа ач холбогдолтой юм.

Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн болон УИХ-ын, орон нутгийн сонгуультай холбоотой бүхий  албан ёсны тоо баримт, дүн мэдээг  цахим сүлжээндээ байршуулахын хамт  тэдгээрийг нэгтгэж  албан ёсны эмхэтгэл болгон гаргажээ.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ