Уйдаагаагүй улаан хивсний ёслол
Инээдмийн баярын өдөр өчигдөр тохиолоо. Хошин урлагийнхны баяр давхар тохиодог энэ өдөр инээд бэлэглэгчид улаан хивсээр алхаж, нэгдсэн тоглолт хийдэг уламжлалтай. Энэ жилийн BEST OF COMEDY нэртэй ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд “Шинэ үе”, “Шилдэг өнгө”, “Х-Түц”, “Маск”, “Мөрөөдлийн театр”, “Эмоци”, “Чапи & Суурь” хамтлагийн уран бүтээлчид оролцож, улаан хивсийг чимсэн юм. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа, Г.Жагдаг, Д.Галсантогтох нар оролцож, хошин урлагийн салбарын үе үеийнхэн нэгэн дор цугласан юм. Энэ өдөр "Эмоци" хамтлагийн жүжигчин С.Тэмүүжин, "Маск" продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, “Х Түц” хамтлагийн жүжигчин А.Туяа, “Шинэ үе” хамтлагийн жүжигчин Ц.Алдармаа нар МУСТА цол тэмдгээр шагнагдаж, хошин урлагийнханд давхар баяр бэлэглэсэн юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ