Хорио цээрийн дэглэмийг цуцална

img

Улсын онцгой комиссын хуралдаан Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд хуралдлаа. Хуралдаанаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймагт  малын гоц халдварт шүлхий өвчин гарсан холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмийг бууруулах шийдвэр гаргав. Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан 3454 малыг устгаж, 4,5 сая малыг вакцинжуулсан байна. Мөн ОХУ-аас авчруулсан 650 мянган  тун вакцин хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдаж, хагарч, хөлдсөн тул буцаажээ.

Вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдуулсан албаны хүмүүст хариуцлага  тооцохыг Шадар сайд үүрэг болгосон юм. Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарсан шүлхий өвчний голомт устаж, халдварын тархалт зогссонтой холбогдуулан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснийг бууруулах, цуцлах талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шударга ёс:
обег-ын удирдлага хууль хэрэгжүүлээгүйгээс шүлхийд 20 гаруй тэрбум төгрөг буюу 20 цэцэрлэг салхинд хийсгэлээ. өнөөгийн эрх зүйт төрд аль ч байгууллагын хүлээсэн үүрэг хууль, эрх зүйн акаар тодорхой болсон, хэн нь юу хариуцахаа мэдэхгүй агентлагийн дарга байна гэдэг ухаалаг төрийн байж болохгүй алдаа юм. гамшгаас хамгаалах тухай хуульд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны тогтолцоо, зохион байгуулалт, удирдлага, үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах асуудлаар төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эдлэх эрх, хүлээх үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг бүрэн зохицуулсан байдаг. гэтэл улсын онцгой комиссын орлогч дарга, обег-ын дарга дуламдорж ажлын тушлагагүй, мэдлэггүй, мэргэшээгүй, чадваргүй байдлаасаа болж, шүлхий өвчний үед хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй байна. гамшгаас хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ..., гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй” гэж заасны дагуу гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж удирдах үүрэгтэй гамшгаас хамгаалах шуурхай бүлгийг байгуулаагүйгээс шүлхий өвчин удаан хугацаагаар тархалттай байж, олон тэрбум төгрөгийн үргүй зардлыг үүсгэлээ. тухайлбал: 1. шүлхий өвчин илэрсэн 2014 оны 1 дүгээр сард сүхбаатар, дорноговь, хэнтий аймагт гарсан шүлхий өвчнийг удирдлага, арга зүйгээр хангах “шуурхай бүлэг” одоог хүртэл томилогдоогүй байна. гамшийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай бүлгийг обег-ын эрх бүхий албан тушаалтан толгойлж, обег нь гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн дараах үүргүүдийг хэрэгжүүлэх ёстой байсан. тухайлбал: • гамшгаас хамгаалах тухай хуулийн “24.1.3.засгийн газраас баталсан журмын дагуу төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага дахь гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх”, мөн хуулийн “24.1.6. гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд арга зүйн удирдлагаар хангах”, “24.1.10.гамшгаас хамгаалах талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих”, “25.1.1.улсын болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах алба, шуурхай бүлэг, хүч хэрэгслийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоож байршуулах, тэдгээрийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг мэргэжлийн удирдлагаар хангах”, “25.1.4.засгийн газар, онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрийн дагуу гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардагдах хүн хүч, техник, материал хэрэгслийг орон нутгаас татан ажиллуулах” зэрэг хуулийн заалтуудыг хэрэгжүүлээгүй байна. • улсын онцгой комиссыг эрхэлсэн сайд толгойлж, онцгой комиссын орлогч даргаар обег-ын дарга, онцгой комиссын нарийн бичгийн дарга хэмээх сул орон тоон дээр обег-ын хурандаа м.энх-амар гэгч ажилладгаас үзэхэд л “онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага”-ын үүрэг гэдэг нь тодорхой юм. 2. ”шүлхий” гэдэг бол мал, амьтны гоц алдварт олон улсын “а” зэрэглэлд багтдаг аюул хөнөөл ихтэй өвчин учраас нэг сумын нэг малчны хотод гарахад л уг өвчнийг дэлгэрүүлэхгүй нам дарахын тулд обег-аас тухайн аймаг, сум, баг руу обег-ын дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд обег-аас газрын даргаас доошгүй албан тушаалтныг томилж явуулах ёстой байсан. 3. шүлхий өвчин илэрснийг мэдсэн сүхбаатар аймгийн обх-ийн дарга хурандаа жаргалсайхан тодорхой арга хэмжээ авалгүй нуун дарагдуулж, цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэж золголт хийхээ урьдал болгосон. хурандаа жаргалсайхан нь шадар сайдын ахлах зөвлөх батсуурийн төрөл садангийн хүн бөгөөд мэдлэг, удирдан зохион байгуулах чадвар дутмагаас онгон сумын ганцхан хот айлд гарсан шүлхий цөөхөн хоногийн дотор 3 аймгийн 14 суманд тархаж, одоогийн байдлаар 3400 үхэр, 22 бог малыг устгаад байна. 4. ер нь хүн мэдэхгүй байгаадаа ичих биш, мэдэхийг, хийхийг, хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа нь ичгэвтэр юм. обег-ын дарга дуламдорж бодит үнэнийг, хуулийн тодорхой заалтуудыг мэдэхийг хүсээгүй, том толгой гаргаж, шадар сайдыг дагаж, далдаганахаас өөрийг хийж чадсангүй. • тухайлбал: 2000 онд дорноговь аймгийн шүхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг уихг-ын дэд дарга цэрэндаваа, 2001 онд сүхбаатар, дорноговь, сэлэнгэ, хэнтий аймагт шүлхий өвчин гарахад сүхбаатар аймгийн шүхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг уихг-ын химийн хэлтсийн дарга хурандаа мягмаржав, хэнтий аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг уихг-ын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа намхай, сэлэнгэ аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг уихг-ын дэд дарга хурандаа цэрэндаваа, 2004 онд доноговь аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг обег-ын тэргүүн дэд дарга хошууч генерал үржин, сүхбаатар аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг обег-ын мэргэжлийн удирдлагын газрын орлогч дарга хурандаа батчулуун, 2005 онд дорнод аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг обег-ын мэргэжлийн удирдлагын газрын орлогч дарга хурандаа батчулуун, 2010 онд сүхбаатар аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг обег-ын гамшигтай тэмцэх газрын дарга хурандаа цогтбаатар, 2013 онд баян-өлгий аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг обег-ын гамшигтай тэмцэх газрын дарга хурандаа мандахгэрэл нар тус тус удирдаж, уг өвчнийг богино хугацаанд дарж байсныг судлаагүй байна. 5. обег-ын удирдлага шүлхий өвчний талаар засгийн газар, ерөнхий сайдыг үнэн зөв, бодит мэдээллээр хангахгүй, бүх асуудлыг зохицуулж хийж, байгаа ч тогтолцооноос болоод зарим асуудал шийдэгдэхгүй байгаа мэтээр арьсаа хамгаалсан худал ойлголт өгч байснаас засгийн газар хугацаа алдсан нь шүлхий өвчин их хэмжээгээр тархахад нөлөөллөө. бодит байдалд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй эрхэм дарга нар шүлхий гарснаас хойш 28 хоногийн дараа засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын ажлын явцыг шалгах, хяналт тавих, удирдлагаар ханган ажиллах нэрээр халавч хийн улсын онцгой комиссын орлогч дарга, обег-ын дарга, онцгой байдлын хурандаа т.дуламдорж, улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа м.энх-амар нар шүлхийн голомттой 3 аймагт 2014.02.25-ны өдөр ажиллаж, гэгээн дүрээ харуулж, солонго мэт үзэгдээд өнгөрчээ. холбогдох байгууллагаас шүлхий өвчний тархалтын талаар хэвлэлээр нийтэлсэн мэдээллийг нэгтгэж хүснэгтээр үзүүллээ. хэвлэлээр эрх бүхий байгууллагууд бодит үнэнийг мэдээлдэггүй нь нөхөн төлбөрт олгосон мөнгөнөөс харагдаж байна. тухайлбал: засгийн газраас 2010 онд гарсан гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээний үйл ажиллагаанд 1919.8 сая, авто машинд 145.5 сая, вакцинд 2460.3 сая, ариутгал халваргүйжүүлэлтийн бодист 10.0 сая, нөхөн төлбөрт 2805.1 сая, нийт 7340.7 сая зарцуулсан мэдээлэл байна. эндээс үзэхэд малын төлбөрийн нөхөн олговор нэмэгдсэн байгаа нь мэдээлэл дутуу өгөгддөг гэж ойлгогдохоор байна. мөн 2014.03.20-нд дорноговь аймгийн даланжаргалан суманд шүлхий өвчний вирус бог малд халдварласан 22 бог малыг устгасныг мэргэжлийн байгууллага мэдэгдсэн. гэтэл “bataar.mn”-аар 2014.03.12-нд “... хэнтийн галшар суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод хоёр сар шахам болж, өвчний голомтод байгаа малчид гурил будаа, цайгаар дутагдаж бухимдалтай байна. малчин г.өлзий-оршихынх гэхэд аймаг, сумаас хүн үзэгдэхгүй ихэд удаж, аргагүйн эрхэнд явуулын хүний бараа харагдахад даллаж дохисоор тусламж хүлээж сууна. урьд цагт шүлхий дэгдэхэд сумын хилийн заагт аймгаас тусламжийн гурил будаа, хүнсний зүйл ачсан машин тусгайлан зассан вандан дээр ачаагаа буулгаж, нөгөө талаас нь сумынхан ирж аваад айлууддаа тарааж өгдөг байсныг ахмад малчид дурсан үгүйлж байна. хөдөөний амьдрал ахуй сайн мэдэхгүй, байгалийн бэрхшээл, гоц халдварт өвчний гамшгийн үед ажиллах ухаанаа олохгүй байгаа аймгийн засаг дарга ж.оюунбаатар нар хөл хорио л тогтоочихвол болдог мэтээр өнгөц ойлгож, малчдын амьдрал ахуй, сэтгэл санааны асуудал юу юунаас илүү эмзэг гэдгийг гадарлахгүй байгаа бололтой. малчид зэргэлдээ баянхутаг сумтай хил залгаа овоон булаг гэдэг газарт хонь шүлсээ гоожуулаад хэвтэж байгаад харамсаж, хэнтийн удирдлагууд ганц сумынхаа малыг хямгадаж чадахгүй газар авахуулж байгаад нутгийнхан эмзэглэж байна” гэснээс үзэхэд нийтэд мэдэгдээгүй л болохоос биш бог малын шүлхий эрт эхэлснийг холбогдох байгууллагууд мэдээгүй байгаа нь сонин. дээрх байдлаас дүгнэхэд онцгой байдлын ерөнхий газрын удирдлага хорио цээрийн дэглэм сахиулах үйл ажиллагааг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж чадаагүй, ажилдаа мэргэшээгүй байдал, тэдний гамшигтай тэмцэх мэдлэг, чадвар дутагдсанаас шүлхий өвчин асар богино хугацаанд олон аймаг, сумыг хамарч олон тооны малыг устгаж, ихээхэн хэмжээний үргүй зардал гарах нөхцлийг бүрдүүлж, байгалийн дулааралтай золголоо. ер нь гамшиг зуданд байнга бэлэн байх ёстой улсын онцгой комисс ямар ч бодлогогүй, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөгүй ажиллаж, албан тушаалтнуудын хүнд суртал, амнаас ам дамжсан мэдээгээр бие биенээ хуурч, ажил хийсэн дүр эсгэж, малчин иргэдийн сэтгэл зүйгээр тоглож байгаа нь шүлхий өвчнөөр илэрч, нотлогдлоо. одоогийн байдлаар хугацаа дууссан, шаардлага хангахгүй болон хөлдүү вакцины үнэ, голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, илүү цагийн мөнгө, тэр олон тээврийн хэрэгслийн шатах тослох материал, сэлбэг хэрэгсэл, буудаж хороосон 3420-оод үхэр, бог малын үнийн 90%-д ногдох нөхөн төлбөр, гээд бидний урьдчилсан тооцоогоор 20 гаруй тэрбум гаруй төгрөгийн үр ашиггүй зардал гарахаар байна.
2014-04-02
la luna:
www.la-luna.mn онлайн дэлгүүрээр зочилоорой.
2014-04-02