
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар 12-14 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар хүйтэрч 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.
Ой хээрийн бүс нутгаар хуурайшлийн зэрэг 3-4-р зэрэгт хүрсэн тул, болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ