Засаг дарга урьд гаргасан захирамжаа хүчингүй болгосноор газрын маргаан үүсдэг

img

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн өнгөрсөн онд хянан шийдвэрлэсэн хэргүүдээс хамгийн их буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 20,6 хувийг газар эзэмших, ашиглахтай холбоотой хэрэг эзэлж байгаа аж.

_

Энэ төрлийн нэхэмжлэл гомдлуудыг шүүхэд гаргасан үндэслэлүүдийг тодруулж үзэхэд Нийслэл, дүүргийн Засаг даргаас урьд нь гаргасан захирамжуудаа хүчингүй болгосноос үүдэж гарсан маргаан зохилжээ. Мөн урьд онуудынхтай адил кадастрын зураг тодорхойгүйгээс газар иргэд байгуулагуудад давхардан газар олгогдсон, дүүрэг болон сумдын Засаг даргын захирамжуудыг дээд шатны Засаг дарга хүчингүй болгосонтой холбоотой, нийтийн эзэмшлийн зам талбайд орон сууц барилга барих зөвшөөрөл олгосныг цуцалсантай холбоотой үүссэн маргаанууд зонхилж байна.

.

Түүнчлэн иргэд өмчлөх эзэмших ашиглах эрх хуулийн дагуу үүсээгүй байхад тухайн газар дээр сайн дураар өөрийн эзэмшил ашиглалтыг явуулсантай холбоотой маргаан, усны сан бүхий дархан цаазат газар тогтоосон дэглэм журмыг зөрчиж газартай холбоотой эрхийг олгосон маргаанууд багагүй хувийг эзэлжээ. Шат шатны Засаг дарга нар хууль зөрчиж, газар олгосон захирамжаа цуцлахад нөгөө талаас тухайн газрыг эзэмшиж ашиглаж байсан иргэд байгууллагуудаас газарт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдлөө, ашиглаж байх хугацаанд газрын төлбөр төлж байсан гэдэг үндэслэлээр шүүхэд гомдол гаргадаг тухай шүүгч Б.Батбаатар ярьсан.

.

Тухайлбал, оны 10 дугаар сарын байдлаар ЗГ-ийн тогтоол, төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээ, автозамын траст орсон гэдэг үндэслэлээр Засаг даргын найман удаагийн захирамжаар есөн байгуулагад 188,1 га газрыг эзэмших эрх олгожээ. Гэвч  хууль тогтоомж зөрчсөн гэрээний үүргээ биелүүлээгүй бусдын газартай давхардуулсан, газраа хоёр жилийн хугацаанд зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, иргэд оршин суугчдын гомдол зэрэг үндэслэлээр 1127 иргэн аж ахуй нэгжийн 14,7 га газрын газар эзэмших ашиглах эрхийг Засаг даргын 122 удаагийн захирамжаар хүчингүй болгосон байна.

.

Иргэдийн хууль эрхзүйн мэдлэг дутмагаас газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй, шаардлагатай баримтуудыг бүрэн бүрдүүлдэггүй, газрын алба болон хуульд заасан шаардлагуудыг биелүүлдэггүй зэрэг асуудлууд маргаан үүсэх шалтгаан болдог аж.

.

 Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

газар зарна :
хуучин 22ийн товчоо өнгрөөд баруун аймаг, дархан эрдэнэтрүү салдаг тойргоос урагшаа 1км яваад эрүүл тэгш 1га газар зарна. 96018572
2014-04-02
19001973:
монгол орныхоо үзэсгэлэнт газраар аялахыг хүсэж байна уу.тэгвэл та хаана ямар амралтын газар очихоо сонгоогүй бол..... авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас асуугаарай.
2014-04-01
19001973:
монгол орныхоо үзэсгэлэнт газраар аялахыг хүсэж байна уу.тэгвэл та хаана ямар амралтын газар очихоо сонгоогүй бол..... авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас асуугаарай.
2014-04-01
19001973:
монгол орныхоо үзэсгэлэнт газраар аялахыг хүсэж байна уу.тэгвэл та хаана ямар амралтын газар очихоо сонгоогүй бол..... авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас асуугаарай.
2014-04-01
иргэн:
үнэн ш тээ. нэг засаг дарга нь захирамжаар газар олгодог, дараагийн засаг дарга нь тэрийг нь хүчингүй болгодог. төрийн шийдвэр ийм муу байна. ямар ч найдвар байхгүй.
2014-04-01