Э.Эрдэнэжамъяны асуудлаар мэдээлэл хийнэ
МАХН-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өнөөдөр 11.00 цагаас сэтгүүлчидтэй уулзалт хийхээр болжээ. Уулзалтаар Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай холбоотой мэдээлэлд хариу өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах юм байна.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс өчигдөр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяаны улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял ногдуулсан билээ.
,
Тэрээр Интерполд Монгол Улсын хууль зүйн дэд сайдын нэрээр “МАХН-ын дарга Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоох”-ыг хүссэн захидал бичсэн нь АТГ-ын явуулж буй мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учруулсан гэдэг үндэслэлээр ийнхүү шүүхээс ял ёонсоход хүргэсэн юм.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ