Улаанбаатарт 9 хэм дулаан байна

img

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 2-нд зарим газраар нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн болон говь, талын нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар хүйтэрч 1-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 8-10 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт 2 хэм хүйтэн, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ