Газар өмчлөх хүсэлтэй иргэдийг онлайнаар бүртгэнэ
Маргааш буюу дөрөвдүгээр сарын нэгнээс газар өмчлөх хүсэлтэй иргэдийн саналыг Дүүргийн өмч, газрын харилцааны алба цахимаар хүлээн авах юм байна.
Албаныхны тайлбараар ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдийн газар өмчлөх хүсэлтийг авах гэнэ. Газар өмчлөх хүсэлтэй иргэд өргөдлөө өгөхдөө заавал өөрийн биеэр ирж өгөх шаардлагагүй бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандахад болох юм байна. Иргэдийн хүсэлтийг хүлээн авсаны дараа сугалаагаар газрыг өмчлүүлэх аж. Нийслэлийн 52 байршилд 15309 га бүхий газрыг иргэнд өмчлүүлэхээр НИТХ-аас өнгөрсөн онд шийдвэрлэсэн. Ингэснээр 164620 орчим иргэн шинээр газар өмчлөх эрхтэй болсон юм.
Б. Нямcүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ