Ц.Пүрэвдорж: Иргэний үнэмлэхийг цахимаар хэрэглэх бололцоо удахгүй бүрдэнэ
Энэ удаагийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдорж оролцлоо. Тус газар төрийн мэдээллийн бүртгэлийн санг цахимжуулахаар бэлтгэж байгаа аж. Ингэснээр мэдээлэл иргэдэд цахимаар хүрэх юм байна. Тэрбээр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
7
ТҮЦ машиныг ажиллуулснаар та бүхний ажилд ямар нөлөөлөл үзүүлсэн бол?
Манай УБЕГ-т автомат ТҮЦ машиныг нэвтрүүлснээр ачаалал маш багассан. Иргэний бүртгэлийн үйлчилгээ, мэдээлэл, лавлагаа авдаг иргэдийн ачаалал аймаг, нийслэл, дүүрэгт багассан.
6
Цахим хэлбэрт олон үйлчилгээ шилжсэнээр танай байгууллага орон тоогоо цөөлөх асуудал гарсан уу?
Энэ ондоо багтаж технологийн ажлыг дуусгана. Төрийн үйлчилгээг хялбаршуулах талаас нь ажиллана. Харин боловсон хүчнийг цөөлөх асуудал байхгүй.
4
Үл хөрөнгийн бүртгэл ачаалал ихтэй байдаг. Энэ чиглэлээр ахиц гарах уу?
Бид өнгөрсөн хугацаанд Мянганы сорилтын сантай хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ ажлын хүрээнд бүсийн тулгуур төв болох найман аймаг, Улаанбаатар хотын цахимжуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнтэй холбоотой манай ачаалал маш багассан.
6
Иргэний цахим үнэмлэхийг хэзээнээс цахимаар ашиглах боломжтой вэ?
Иргэний цахим үнэмлэхийн цахим гарын үсэг зурах ажил хийгдэхэд бэлэн болж байна. МТШХГ үүнийг хийж байгаа. Бид бэлтгэл ажил хангаад явж байна. Дөрөвдүгээр сарын сүүлчээр чекин гарын үсэг нэвтэрснээр иргэний цахим үнэмлэхийг хэрэглээндээ ашиглаад явна.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ