Сүхбаатар, Хэнтий аймагт нэмж мал өвчлөөгүй байна
Сүхбаатар аймгийн Онгон суманд өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд шүлхий өвчин анх гарснаас өнөөдрийг хүртэл 64 хоногийн байдлаар Сүхбаатар, Дорноговь аймгийн зургаа, Хэнтий аймгийн нэг суманд шүлхий өвчин гарсан.
"Шүлхий" өвчний голомттой уг гурван аймгийн 13 сумын нутагт өмнөх өдрөөс мал нэмж өвчлөөгүй. Сүхбаатар, Хэнтий аймагт шүлхий өвчнөөр нэмж мал өвчлөлгүй 22 хонож байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн 3454 малыг зориудаар устгаж, нийт 4469318 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийжээ. Түүнчлэн хорио цээрийн дэглэм тогтоон 198 цэгт 757 хүн 166 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ