ЧД-ийн Цагдаагийн I хэлтсийн баг тэргүүлжээ

img

Дотоодын цэргийн штабын нэрэмжит Цагдаагийн байгууллагын 2014 оны аварга шалгаруулах “Буудлага”-ын тэмцээн Сонгинохайрхан дүүрэг дэх “Нарстай ам”-ны нэгдсэн сургалтын төвд өнгөрөгч амралтын өдөр болжээ.

 Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 22 анги, байгууллагын 90 гаруй эрэгтэй, эмэгтэй тамирчид урт, богино бууны төрлөөр цэц, мэргэнээ сорьжээ. Тэднээс нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баг тамирчид тэргүүлсэн байна. Харин хоёрдугаар байрыг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн баг эзэлсэн бол удаах байранд ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газрын баг тамирчид шалгарчээ.

Буудлагын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ба алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг сайжруулах, тэдний буудлагын чадварыг нэмэгдүүлэх зорилготой байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
урт буу, богино буу ч гэж юу байдгийн? буудлагын чадвар ч гэх шиг. буу хэрэглэхгүй цагдаа гээ биз дээ.
2014-03-31
bb-pol:
hamt olondoo bayr hvrgey
2014-03-31