"Шинэ-Өргөө" хорооллын хамт олон захиалагчиддаа бэлэг барилаа

img

5

Богд уулын хормойд, цэвэр тунгалаг агаарт сүндэрлэж буй "Шинэ-Өргөө" цогцолбор хорооллын хамт олон өнгөрсөн амралтын өдрөөр захиалагчдаа баярлуулсан нэгэн арга хэмжээг зохион явууллаа.

6

Хаврын бүтээн байгуулалт эхлэж байгаатай холбогдуулан тус хорооллын бүтээн байгуулагч "Ар Ий Си" ХХК-аас 400 айлын I ээлжийн орон сууцны захиалагчидынхаа дунд аз одыг нь мялаасан супер азтан шалгаруулах үйл ажиллагааг зохиосон юм. Ингээд аз од нь гийсэн "Шинэ-Өргөө" хорооллын захиалагч Н.Оюундарь 39" LCD зурагт хожсон бол, захиалагч Б.Ганбат тус хороололд баригдах авто зогсоолоос 30 хувийн хөнгөлөлттэйгөөр зогсоол худалдаж авах эрх хожлоо. Харин супер азтанаар захиалагч Б.Долгосүрэн тодорч, 18 сая төгрөгөөр үнэлэгдэх дулаан авто зогсоолыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах том бэлгийн эзэн болсон юм. Захиалагчдын урмыг сэргээсэн урин хаврын азын сугалааны үеэр "Ар Ий Си" ХХК-ийн төслийн менежер Л.Батхишиг нэрнээсээ л шинэлэг, чанартай бүхний эхлэл болсон цогцолбор хорооллынхоо барилгын ажлын явцыг танилцуулав. Улсын баяр наадмын өмнөхөн ашиглалтанд орох I ээлжийн орон сууц 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Шинэ өргөө гэрийнхээ "өрхийг татах" эзэд орон сууцаа сонгоод дуусч буй тул тус цогцолбор хорооллын хамт олон 2015 оны 1 дүгээр сард ашиглалтад орох II ээлжийнзахиалгаа авч эхэлснээ энэхүү арга хэмжээний үеэр дуулгалаа.

6

Төвийн дулааны шугамд холбогдсон, цахилгаан станц болон тээврийн дэд бүтэц хурдацтай хөгжиж буй хэсэгт байрлаж байгаа "Шинэ-Өргөө" цогцолбор хороолол нь 360 хүүхдийн улсын сургууль цэцэрлэгийн хамт, цэвэр агаарт, хотын шуугианаас хол сүндэрлэж байгаа нь захиалагчдынхаа талархлыг хүлээж байсан юм.

6

:

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-31
barilgchin:
zuragt ntr yahav. gol no chanar bas daxin chanar.
2014-03-31
zochin:
woooow ymar goy yumbe :)
2014-03-31