Улаанбаатарт 12 хэм дулаан
Өнөөдөр ихэнх нутгаар халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говь болонговийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 11-13 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 2 хэм хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралтөдөртөөтогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ